“H1N1 вирусийн улмаас насанд хүрсэн долоон хүн нас бараад байна”

Өнөөдрийн (2019.01.29) чуулганаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл томуугийн халдвар,H1N1 вирусийн талаар үг хэллээ.

Тэрбээр “Одоогийн байдлаар H1N1 вирусийн улмаас нэг ч хүүхэд эндээгүй. 2017, 2018 онд хатгалгааны эсрэг вакцин хийсэн нь үр дүнгээ өгч байна гэж харж байгаа. Би өнөөдөр 20, 30 жил УИХ-д ажиллаж байгаа гэж гайхуулан ярьдаг хүмүүст хандаж нэг үг хэлмээр байна. Та бүхэн тэр 20, 30 жилдээ сайжруулсан түлшний үйлдвэрээ барихгүй яасан юм бэ, агаарын бохирдлоо бууруулахад зарцуулсан мөнгөө яасан юм бэ, хүүхдүүддээ хангалттай ортой эмнэлэг барьчихгүй дээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өдөр, шөнөгүй ажиллаж байж томуугийн дэгдэлтийг цурманд оруулаад байна. Энэ салбарынхны хөдөлмөр зүтгэлийг доромжилсон Ё.Баатарбилэг гишүүн уучлал гуйх ёстой. Өнөөдрийн байдлаар H1N1 вирусийн улмаас улсын хэмжээнд насанд хүрсэн долоон хүн нас бараад байгаа. Улаанбаатарт дөрөв, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь аймагт тус бүр нэг иргэн томуугийн вирусийн халдвар авч нас барсан” гэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн