НийгэмАмиа алдсан цэргийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болжээ2019-01-29 12:571min Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай А нь өнгөрсөн долоо хоногт золгүй байдлаар амиа алдсан. Энэхүү харамсалтай хэргийг шалгаж байгаа бөгөөд ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан гэж үзэж байгаа юм. Харин талийгаачийн нутгийнхан болох Орхон аймгийн ИТХ, ЗДТГ-аас ар гэрийнхэнд нь 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Мөн тус аймгийнхан талийгаач хүүд зориулж зул өргөх ёслол зохион байгуулж, эмгэнэл илэрхийлжээ.