“Чингис хаан” үзэсгэлэн АНУ-д нээгдлээ

Монголын эзэнт гүрэн, Их эзэн богд Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын талаарх “Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Мобыль хотод гарч байна. Энэхүү үзэсгэлэнгийн нээлт нэгдүгээр сарын 25-нд Алабама муж дахь “Голф Коаст Эксплориум шинжлэх ухааны төв”-д болсон байна.

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, Мобыль хотын дарга Санди Стимпсон, үзэсгэлэнгийн зохион байгуулагч зэрэг нийт 100 орчим зочид оролцож, Монгол ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

Тус үзэсгэлэн нь Монгол зан заншил, соёл ахуй, түүх уламжлалыг суугаа орны иргэдэд таниулах, хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үзэсгэлэн энэ оны дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ.

Эх сурвалж: Гадаад хэргийн яам

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн