“Тамхинаас шалтгаалсан өвчний улмаас дэлхийд жилд долоон сая гаруй, дам тамхидалтаас болж сая орчим хүн амиа алддаг” гэх дүнг ДЭМБ-аас гаргасан. Манай улс 2013 оны гуравдугаар сарын 1-нээс Тамхины хяналтын тухай хууль мөрдөж эхэлсэн. Манайд жил ирэх тусам тамхины хэрэглээ нэмэгдэж буй.Туайлбал, насанд хүрсэн хоёр эрэгтэйн нэг, 10 эмэгтэйн 2-3 нь тамхи татдаг. Нас баралт, эндэгдлийн 78 орчим хувь нь халдварт бус өвчнөөс үүдэлтэй байгаа аж.
Тамхи 7000 төрлийн химийн болон хорт хавдар үүсгэх 56 төрлийн бодис агуулдгийг мэргэжлийн эмч нь хэлж буй. Үүн дотроос никитон гэх бодис сэтгэц, биеийн хараат байдал үүсгэдэг, зан төрхийг өөрчилдөг бол тамхины бохь хавдрын эсийг идэвхжүүлэх гол хүчин зүйл болдог байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд дунд тамхины хяналтын тухай хууль батлан, дагаж мөрддөг олон улс бий. Гэвч бодит байдал хууль хэр сайн хэрэгжиж байгаа үнэлж, дүгнэх нь хүндрэлтэй байдаг ажээ. Тиймээс тус байгууллагаас хуулийн бодит биелэлтийг дүгнэхээр туршилтын судалгааг хийж байна. Тамхины хяналтын тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийн судалгааны үр дүнг зургаадугаар сард танилцуулах тухай СЭМҮТ-ийн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ж.Гантулга онцоллоо.
Хуулийн хэрэгжилтийг судлахдаа тамхины зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг болон тамхигүй орчин бүрдүүлэлт гэсэн хоёр зүйл дээр төвлөрөн судалж байна. ДЭМБ-аас явуулж буй туршилтын судалгаа нь гурван төрлөөр явагдаж байгаа юм байна.
Судалгаагаар гарсан дүгнэлт, зөвлөмжийг Засгийн газарт өргөн барих байх. Үүнээс хамаарч манай улс тамхидалтын бууруулх бодлогоо тодорхойлох, шаардлагатай бол тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэх зэргээр ажиллах боломж бүрдэх юм.
2 comments
Тамхиа болиочээ ОРК—даа гудамж талбай дуурэн хелдуу нас цэр
Шал дэмий эд байгаа юм даа . Эртхэн больсон нь дээр дээ