Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат одоо хуралдаж буй УИХ-ын чуулганы танхимд уучлал гуйв. ЖДҮХС-гийн зээлийн журамд өөрчлөлт оруулсандаа би уучлал гуйж байнаа. Би энэ шийдвэрийг гаргахдаа зээлийн хүү 3 хувь болсонд их олзуурхаж байсан. Гэвч цөөн тооны улс төрч зээлийн хөрөнгийг хуваан авна гэж бодоогүй. Иймд уучлал гуйж байна. Нэг хэсэг нв банкнаас 7 хувийн хүүтэй, нөгөө хэсэг нь 3 хувийн хүүтэй зээл авдаг байсан юм билээ. Би үүнийг нэгтгэхийг хүссэн гэж тэр хэллээ.
Мөн МАН 2016 оны мөрийн хөтөлбөртөө төрийн дархлааг сайжруулна, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна гэж амласан. Би мөрийн хөтөлбөрийн эдийн засгийн хэсгийг ахалсны хувьд та бүхэнд дахин сануулж байна. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид одоо Монголд ажиллахаас айдаг боллоо. Энэ хэний буян бэ? Поп нөхдүүдийн буян шүү . Хувийн хэвшлээ дэмжихгүйгээр яаж улсаа хөгжүүлэх юм бэ гэлээ.