Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Баригдсан С.Баярцогтын оффшор 8.2 сая ам.доллараас их ажээ – updown.mn

Баригдсан С.Баярцогтын оффшор 8.2 сая ам.доллараас их ажээ

С.Баярцогт албан тушаалаа ашигласан нь ойлгомжтой боллоо. Гэвч түүний үйлдсэн гэмт хэргийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэх сошиал сэвэгчид олдохоо байж. Энэ нь нийгэмд түүнээс илүүтэй бухимдал бий болгох сэдвүүд тухайлбал Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудал байна. Мөн 60 тэрбум болон МАНАН тойрсон асуудлууд л нийгмийн анхаарлыг татаж байгаа учир С.Баярцогт болон түүний хамсаатнуудын хэрэг дуулиан дэгдээж чадахгүйд хүрсэн нь эмгэнэлтэй.

Өнгөрсөн баасан гаригт Авлигатай тэмцэх газраас 2018 оны ажлаа дүгнэж мөн сүүлийн нэг сарын хугацаанд тус байгууллагаас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны тухай мэдээлэл хийсэн.

Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, Эрхэлсэн комисар Э.Идэрцог “Сангийн сайд асан С.Баярцогтын тухайд хэрэгтэй холбоотой шинэ нөхцөл байдал тогтоогдсон учраас цагдан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гэрээ байгуулахаас өмнө Оюутолгойн хувьцаа эзэмшиж байгаад гэрээ байгуулсны дараа хувьцаагаа худалдаж их хэмжээний ашиг олсон зэрэг байдал давуу байдал тогтоогдож байгаа учраас шалгаж байгаа юм” гэсэн. Тэрхүү гэрээ байгуулахаас өмнө хувьцаа эзэмшиж байсан компани нь Оюутолгойг нэг хэсэг эзэмшиж байсан “Айвенхоу Майнз” болохыг ч хэлсэн.

Үүнээс 10-аад аоногийн өмнө С.Баярцогтыг АТГ-аас Мөрдөн байцаалтын явцад оффшор, Оюутолгойн асуудлаар шинэ үйлдлүүд илэрсэнтэй холбогдуулан баривчлан хорьсон юм. С.Баярцогтыг Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Түүнийг өнгөрсөн 2018 оны 3 дугаар сард баривчлан 74 хоног хориод суллан батлан даалтад гарган гадуур шалгаж байснаа 2019 оны эхээр гэнэт ийн хорьсон юм.

С.Баярцогт оффшорт бүртгэлтэй компанитай, түүнийх нь дансанд нэг сая ам.доллар байгаа хэмээх дуулиан анх 2013 оны 4 дүгээр сарын 3-нд дэгдсэн билээ.

Тэр үед УИХ-ын дэд дарга байсан С.Баярцогтыг оффшорт данстайг Их Британийн “The Guardian” сайт анх мэдээлэхдээ Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны задалсан “Панамын баримтууд” хэмээх мэдээллийг дамжуулсан нь тодорхой болсон. Тэр үед С.Баярцогт хариуцлагаа хүлээж байна гээд УИХ-ын дэд даргын суудлаа өгч гишүүн хэвээр үлдэж байлаа. Гэтэл 2014 оны сүүлээр Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдахад тэрбээр оффшорын хэрэг хаагдсан хэмээн ЗГХЭГ-ын дарга болов. 2016 оны хавар түүний оффшорын хэрэг ахин сөхөгдөж улмаар УИХ-ын сонгуульд ялагдсан. Ингээд 2016 оны эцсээр түүний оффшорт 1 сая биш 9 сая ам.доллар байгаа шуугиан дэгдэж, тэр нь 2018 оны 3 дугаар сард батлагдсанаар цагдан хоригдсон.

Түүнийг оффшорт ийм их хэмжээний мөнгөтэй байсныг Оюутолгойн гэрээ болон гэрээг дагасан бусад хангамжийн гэрээтэй холбож үздэг. Гэвч үнэндээ хувьцаатай хүртэл холбогдсон нь одоо ийнхүү тодорхой боллоо.

С.Баярцогт анх оффшор дахь 1 сая ам.доллар илэрч байхад 3 найзтайгаа хамтарч компани байгуулан оффшорт бүртгүүлэн уг мөнгөө хувааж хийсэн. Цувуулж аваад дууссан. Одоо мөнгөгүй байгаа хэмээж байлаа. Мөн ингэхдээ өөрийгөө “Хятадын Монгол” гэж бүртгүүлсэн нь шуугиан тарьж байлаа. Гэвч С.Баярцогт Монголын ард түмнийг ганц сая ам.доллартай данстайгаа мэдүүлж хууран сайд болж байснаа 8.2 сая евро бүхий оффшор нь илрэхээр монголын нэртэй бизнесмэн найзаасаа зээл авсан гэх болсон.

Энд ахиад л худал хэлсэн нь АТГ-аас өгсөн мэдээллээс тодорхой боллоо. Тэр мэдлэггүйдээ ийнхүү худал ярьж байгаагүй болох нь тун ойлгомжтой болсон нь энэ. С.Баярцогт бүр Оюутолгойг “Хорт Боб” Фридланд аваад дэлхийн хөрөнгө оруулагчдыг татахаар шуугиан дэгдээж байх үед түүний “Айвенхоу Манйз”-ын хувьцааг эзэмшиж байж. Тэгэхээр С.Баярцогтын 1 сая ам.доллар, 8.2 сая евро зэрэг мөнгөнөөс уг хувьцаанаас олсон ашиг их үү, бага уу гэдгийг АТГ тогтоох байх. Тиймээс С.Баярцогт худлаа биднийг дахин хуурсан нь мэдээж байна.

Ийнхүү Оюутолгойн гэрээг 20 мянган хувьсагчтай тэгшитгэл бодож байж хийсэн, Монголд ашигтай төсөл хэмээдэг С.Баярцогт ийнхүү нөгөө нэг “Баригдана даа, Гарцаагүй чи баригдана даа” гээч боллоо.

Г.Самбаа

Эх сурвалж gereg.mn

updown.mn

Мэдээний админ

Learn More →

11 thoughts on “Баригдсан С.Баярцогтын оффшор 8.2 сая ам.доллараас их ажээ

  1. ЗОЧИН 2019-01-29 11:48 at 11:48

    мөнгө нь тодорхой болсон юм бол монгол руу эргүүлэн татаачээ???

    Хариулах
  2. Нэргүй 2019-01-29 12:16 at 12:16

    нэг цагт баригдаж нүдний булай болдог л юм байна. Акулуудаас гадна хурган дарга нарыг шалгавал их юм илэрнэ дээ

    Хариулах
  3. Зочин 2019-01-29 14:25 at 14:25

    Гэрээ хийсэн бусад нехдууд нь

    Хариулах
  4. Нэргүй 2019-01-29 15:21 at 15:21

    Бүх насаар нь шоронд хорих хэрэгтэй.

    Хариулах
  5. Zochin 2019-01-29 21:24 at 21:24

    Unekheer l barisan hereg hiisniig n togtooson um bol oligtoikhon shiitgeed ogoosei bilee

    Хариулах
  6. ZOCHIN MARTAHGUI 2019-01-29 22:13 at 22:13

    ILUU CH UGUI DUTUU CH UGUI 100 SAY DOLLAR OYUTOLGOIGOOS HAHUULID AVSAN UUNIIGEE AVCH BAIJ SALAH HEREGTEI TEGEED SHOROND NI HATAA

    Хариулах
  7. зочин 2019-01-30 18:27 at 18:27

    мөнгөө аваад тавьсан өрийг нь төлүүлмээр байна.

    Хариулах
  8. Зочин 2019-02-06 21:42 at 21:42

    Хэрэв монголын шүүх,прокурор,атг шудрага шийдэж энэ хулгайчийн идсэн уусан мөнгийг тогтоож,хурааж улсын орлого болгохгүй бол ард түмэн яллана шүү ална,устгана шүү

    Хариулах
  9. Нэргүй 2019-02-09 10:23 at 10:23

    Гэрээ хийхэд удирдаж байсан хүмүүс, гарын үаэг зурсан хүмүүсийг шалгах хэрэргтэй

    Хариулах
  10. Уг гэрээг байгуулалцсан 20-30 хүн бий ! 2019-02-19 13:55 at 13:55

    Ганц Баярцогт бишээ. Уг гэрээг байгуулалцсан 20 гаран хүнийг бүгдийг нь ШАЛГАХ ЁСТОЙ. Бүгд хахууль авсан гэдгийг олон эх сурвалж баталдаг. Талийгаач Авирмэд гуай ч хэлж байсан !!!

    Хариулах
  11. Иргэн 2019-02-20 22:14 at 22:14

    Угаасаа еерийгее хятадын монгол гээд дансаа нээлгэсэн нь хятадын харьяат иргэн байсан нь тодорхой байна. Монголын терийг гадаадын иргэн барилцаж байсныг юу гэж ойлгох вэ?

    Хариулах

ZOCHIN MARTAHGUI-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн