БНСУ-ын алдарт дуучин PSY өөрийн инстаграмм хуудсандаа “P Nation” нэртэй компани байгуулж байгаа тухайгаа зарлажээ. Тэрээр твиттертээ “Би “P Nation” нэртэй компани байгууллаа. Продюсер, менежер PSY-ын өнгөрсөн 19 жилийн хугацаанд хийж, сурч мэдсэн зүйлсээс хуваалцахыг хүсч байна. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө урам зоригтойгоор хөлс хүчээ шингээсэн бүхнийг дэмжиж ажиллахыг хүсч байна” гэжээ. Мөн P Nation энтертаймент агентлаг рэппэр Жесситэй хамтран ажиллахаар болж, мөн HyunA, E’Dawn нар албан ёсны гэрээ байгуулсан тухай жиргэсэн байна.
PSY анх 2001 онд дуучин шалгаруулах тэмцээнд оролцож, түүнээс хойш найман альбом гаргасөн бөгөөд 2012 онд “Кангнам стайл” дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулж чадсан юм.
PSY 2010 оноос хойш “YG интертаймант”-д ажиллаж байгаад 2018 оны тавдугаар сард ажлаасаа гарч, энэ үеэс эхлэн шинэ компани байгуулах ажилдаа орсон ажээ.