Цаг хугацааг зогсоож, залуу нас, эрүүл бие хаагаа удаан хугацаанд хэрхэн хадгалах вэ? Хариулт нь бидний идэж буй хүнснээс шалтгаална. Дараах хүнсийг хоолондоо түлхүү хэрэглэвэл хөгшрөлт гэдгийг мартах болно.
Сармис. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх байгалийн антибиотик төдийгүй “залуужуулагч” хүнс.
Улаан дарс. Өдөр бүр нэг хундага улаан дарс хоолныхоо үеэр хэрэглэх нь эрүүл мэндэд ашигтай. Улаан дарс нь Anti-aging шинж чанартай. Өөрөөр хэлбэл бие махбодын хөгшрөлтийг удаашруулж, холестерины түвшнийг бууруулж, эрч хүч нэмдэг.
Жимс. Ялангуяа тод өнгийн, байгалийн будагч бүхий жимс нь антиоксидантаар баялаг, залуужуулах шинж чанартай. Бие махбодыг хурдан хөгшрүүлэгч чөлөөт радикалуудтай тэмцдэг. Нэрс, интоор, бөөрөлзгөнө, улаалзгана ахиу хэрэглэх тусам таны биеийн эсүүд дэх чөлөөт радикалууд бага байж, хөгшрөлт удаан явагдана гэсэн үг.
Бүхэл үрийн гурилаар хийсэн талх. Ийм талх нь эслэгээр баялаг бөгөөд турах, зүрх судасны системийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, цусан дахь сахарын түвшнийг бууруулах зэрэг давуу талтай. Мөн таны залуу төрхийг удаан хугацаанд хадгалах болно.
Ойн самар. Өдөр бүр бага хэмжээгээр ч болов самар хэрэглэх нь гайхалтай үр дүнтэй. Бидний бид махбодод хэрэгтэй ханаагүй тосны хүчил омега болон Е аминдэм агуулдаг. Энэ нь судсыг бэхжүүлж, тархины идэвхийг сэргээж, дархлааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ залуужуулах үйлдэлтэй.
Ногоон өнгийн ногоо. Амин дэм, бичил элементүүдийн агуулах л гэсэн үг. Каротиноид, лютеин, бета-каротин, төмөр, кальци, фолийн хүчил гэх мэт. Антиоксидант их учраас урт насалж, залуу сайхан цагаа удаан хадгалахад нөлөөлдөг.
Шошийн төрлийн ногоо. Хөгшрөлтийг удаашруулах үйл явцтай болох нь шинжлэх ухаанаар батлагдсан. Эслэгээр баялгаас гадна ходоод гэдэсний ашигтай бактерийг нэмж, цусан дахь холестериныг бууруулдаг.
Авокадо. Хамгийн тослог ургамалд ордог. Гэхдээ тос нь эрүүл мэнд, гоо сайханд маш их ашигтай. Авокадо нь үрчлээг тэнийлгээд зогсохгүй арьсыг уян зөөлөн болгодог. Хүнсэндээ төдийгүй нүүрний маск болгон ашиглаж болно. А аминдэмтэй тул арьсанд шинэ эс үүсэхэд нөлөөлнө.
Байцайн төрлийн ногоо. Брокколи, өнгөт байцай, тэр ч бүү хэл манжин зэрэгт агуулагддаг индол нь хорт хавдраас сэргийлэх байгалийн бэлдмэл юм. Түүнчлэн антиоксидант ихтэй тул залуужуулах үйлчилгээтэй гэж эрдэмтэд нотолжээ.
Цагаан гаа. Ази эмэгтэйчүүд олон зууны турш цагаан гааг залуужуулах хэрэгсэл болгон ашиглаж иржээ. Үрэвслийн эсрэг үйлдэлтэй цагаан гаа үений үрэвслийг намжааж, хордлого, гэдэсний өвчнийг эмчилдэг.
Яргай загас. Антиоксидант, ханаагүй тосны хүчил омега-3-аар баялаг. Зүрхний үйл ажиллагааг дэмжиж, тархинд сайнаар нөлөөлдөг. Мэдээж үүнийгээ дагаад хөгшрөлтийг удаашруулна.
1 comment
Hudlaa baina. Ali ni ch bish!!! Hudulmurluh baingiin hudulmurluj hudulguuntei baih l ypt naslaltiin nuuts!!! Hool bol 2 honogt neg udaa ideh tusmaa l sain.