Дуучин Б.Анхбаяр буюу A Cool хэмээх нэрээр танигдсан дуучин залуу өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан реппер Gee-г халз тулаанд дуудсан бичлэг оруулжээ. “Реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг ойлгохгүй юм. Уран бүтээлээрээ дамжуулан маш олон хүнийг доромжилж байна. Уран бүтээл хийх гээд явж байгаа залуучуудыг доромжилж, доош нь хийдэг. Үүнийгээ уран бүтээл гэж нэрлэдэг. Үүнд би харамсч байна.
Чи яагаад урлагийн хүмүүсийг, уран бүтээлчдийг доромжилдог юм бэ. Үүнийг маш олон хүүхдүүд сонсож байгаа. Тэд хичээж байгаа уран бүтээлчдийн талаар буруу ойлголт авч байгаа. Монголын хүүхдүүдэд чи хараал зааж өгсөн шүү. Тулааны талбай дээр эр хүн шиг нударгаараа үзээд үнэн, худлаа ярилцаад, чи надад тийм л дургүй юм бол тулааны талбайд уураа гарга. Чамаас айх юм алга. Зүгээр байхад доромжилсон хүн нь чи шүү” гэжээ. A Cool-ыг Gee-гийн Haha нэртэй 2017 онд гаргасан дуунаас болж ийм мэдэгдэл гаргасан бололтой. Уг дуун дээр А Cool – A Copy гэхчилэн доромжилсон байдаг аж.