Сар шинийн баярын өдрүүдэд авах зарим арга хэмжээний хүрээнд гаргасан шийдвэрээр автомашины улсын дугаарын сүүлчийн орон:

–Сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд,
–Тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд 10:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно.

Өөрөөр хэлбэл, энэ долоо хоног болон дараагийн долоо хоногийн бямба гарагт ТЭГШ, ням гарагт СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авах юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн