2019-01-26 13:171min00

Нийслэлд өнгөрсөн шөнө газар хөдөллөө

amralt

Нийслэл хотод өнгөрсөн шөнө газар хөдөллөө. Тодруулбал, шөнийн 01 цагийн орчимд Улаанбаатар хотод газар хөдлөлт болж, иргэдэд мэдрэгдсэн байна. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад, “Улаанбаатарын цагаар өчигдөр 01:32 цагт Сүхбаатарын талбайгаас чанх урагш 10 км буюу Богд хан уулын ам орчимд 2.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлт Их тэнгэрийн ам, Зайсан орчимд амьдардаг хүмүүст мэдрэгдсэн гэсэн мэдээлэл ирсэн” гэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй