Монгол Улсад өнгөрсөн 2018 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 529 мянгад хүрчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад жуулчдын тоо 58 276-аар буюу 11,01 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Голлох зах зээлийн орнуудын жуулчдын тоо 2.2-37.2 хувийн өсөлттэй байгаа бол Япон, Франц, Их Британиас ирж буй жуулчдын тоо тус тус буурсан дүн гарчээ. Дээрх хугацаанд аялал жуулчлалын салбараас Монгол Улсын эдийн засагт 569 сая ам долларын орлогыг оруулсан байна.