“Шударга” гэсэн тодорхойлолтоор гоёх дуртай УИХ-ын гишүүдийн нэг Т.Аюурсайхан тэрбумын үнэтэй байр худалдан авсан тухай мэдээ сүүлийн хэд хоног олон нийтийн сүлжээнд хэлэлцүүлгийн хэмжээнд хүртэл түгж байна.
Гэвч хэвлэл мэдээллийнхнийг цуглуулж, ямар нэгэн шалтгааныг алгасахгүй тайлбарладаг, хэлэмгий гишүүн Т.Аюурсайхан загас мэт дуугаа хураажээ. Улс төрд өрнөж байгаа үйл явц дунд гол дүр болдог залуу гишүүний цахим хуудсыг сөхөн харвал тэрбээр 3 цагийн өмнө доорх тайлбарыг байршуулсан байна.
Энэ тайлбарыг Т.Аюурсайхан 2018 оны дөрөвдүгээр сард цахим хуудастаа байршуулж байжээ. Тэр үүнээс өөр тодорхой тайлбар гэхээр зүйл юу ч үлдээгээгүй байна.
Т.Аюурсайхан тэрбум орчмын үнэтэй байр авсан уу?
Энэ асуултад хариулт олохоор түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхож үзлээ. 2016 онд Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болохдоо Чингэлтэй дүүрэгт, 5 дугаар сургууль орчим энгийн оронд сууцанд амьдардаг байж. Орон сууцаа 460 сая төгрөгөөр үнэлж байжээ.
Товч намтар:
1999 он: БНТУ-ын Докуд Ейлүл их сургууль, эдийн засагч, бакалавр
2006 он: Сөүлийн үндэсний их сургууль болон Японы олон улсын их сургууль, олон улсын хөгжлийн эдийн засагч магистр
2014 он: ХААИС эдийн засаг, бизнесийн сургууль аспирантур
Эрдмийн зэрэг, цол: Боловсролын доктор /Ph.D/
2000 – 2005 он: “Аста” пресс” ХХК эдийн засагч, ерөнхий захирал
2006 – 2009 он: Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах
2009 – 2012 он: Ерөнхийлөгч асан Н.Багабандийн зөвлөх
2008 – 2012 он: Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга
2009 – 2012 он: МАН-ын Удирдах зөвлөлд улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
2012 он: Чингэлтэй дүүргийн Засаг дарга
2015 он: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга
2016 он: УИХ-ын гишүүн
Хөрөнгө орлогын мэдүүлэг:
Үл хөдлөх хөрөнгө: Орон сууц-1 /430 сая/
Автомашин: Toyota prius XW30-1, Mercedes Benz ML350-1 /113 сая/
Хадгаламж: 40 181 170 төгрөг
Эзэмшдэг компани: Байхгүй
2018 он гэхэд Т.Аюурсайханы хувийн орон сууцны тоо гурав болж өсчээ
2014 онд нэг орон сууцтай байсан Т.Аюурсайхан 2017 оны эцэс гэхэд орон сууцныхаа тоог гуравт хүргэсэн байгааг АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлгийн баримтаас харж болно. Эдгээр орон сууцаа хувьдаа компанигүй, 2016 онд 40 сая төгрөгийн хувийн хадгаламжтай байсан, зөвхөн УИХ-ын гишүүний цалингаар амьдардаг Т.Аюурсайхан гишүүн Та ямар орлогоор худалдаж авсан бэ. Та мэдээлэлд тайлбар өгнө үү?
Харин олон нийтийн сүлжээнийхэн Т.Аюурсайханы тухай мэдээлэлд доорх байр сууриудыг үлдээжээ.
Bat Tumur: Олны үг ортой гэж. Огт үгүйсгэх аргагүй юм. Гишүүн болохын өмнө цалингаараа аав ээжээс өвлөсөн, эсвэл авч өгсөн байранд амьдарьдаг байсан хүмүүс 2~3 жилийн дараа зайсан руу 1м2 нь 3~4 саяын үнэтэй байранд орж байгаа нь хууль бус орлого байгаа л гэсэн үг.
Sakuto Sakuto Kim Одоо хэнд ч итгэх хэрэггүй. Энхийн цагаан тагтаанууд 2020 он ойртох тусам улам улам үржиж хамгийн чанартай хоол олж идэхийн тулд энэ тэндгүй ниссээр ниссээр л байх болно.
Sonya Galdanjamts Бүгд шагналаа авч байгаа гэсээн, хэн их муу муухай үг хэлж , доромжилж, ярьж, чанга хашгирсан нь хамгийн ихийг кккк ийм л муухай луйварчдыг төрд гаргасан бидний буруу !!!