Дэлхийд

Дэлхийн хамгийн өхөөрдөм нохой “Facebook”-т 16 сая дагагчтай

“Facebook” цахим хуудсанд 16 сая дагагчтай помераниан үүлдрийн “Boo” хэмээх “Дэлхийн хамгийн өхөөрдөм нохой” сэтгэл хямралын улмаас үхжээ. Энэ тухай түүний эзэн цахим хуудсандаа нийтэлсэн байна. Өнгөрсөн жил түүний “Buddy” хэмээх найз нь үхсэний улмаас “Boo” ийнхүү хямралд оржээ. Найзыгаа үхсэнээс хойш тус нохой удаан хугацааны турш сэтгэлийн гүн хямралд орсон талаар түүний эзэн цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байв.

Өхөөрдөм нохой хүний насаар 12 жил амьдарсан байна. Уг нохой нь олон нийтийн цахим сүлжээнд “өхөөрдөм” төрхөөрөө олон сая хүний хайрыг татсанаас гадна түүний гэрэл зургуудыг багтаасан “Boo: Дэлхий дээрх хамгийн өхөөрдөм нохойн амьдрал” нэртэй зурагт ном хүртэл 2011 онд хэвлэгдэж байжээ.

3-15 Дэлхийн хамгийн өхөөрдөм нохой "Facebook"-т 16 сая дагагчтай

boo Дэлхийн хамгийн өхөөрдөм нохой "Facebook"-т 16 сая дагагчтай

 Монцамэ 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close