-Хугацаат цэргийн алба хаагч нас барсан хэргийн талаар хэн ямар тайлбар хийв-
Энэ сарын 22-нд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай залуу амиа алдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Цэргийн албан хаагч амиа алдсан гэдгийг ЗХЖШ болон салбарын сайд, цагдаагийн байгууллагынхан баталж байгаа. Золгүй явдал нийгэмд нэлээн шуугиан тарьж мэдэхээр байна. Талийгаачийн ар гэрийнхэн хүүгээ зодуулсан гэж үзэж байгаа юм.
Хэргийн эргэн тойронд болж буй үйл явдлыг тоймлон хүргэе.
Талийгаачийн ар гэрийнхэн: …336 дугаар ангид цэргийн алба хааж байсан дүүг маань тамлан алсан. Ах нар нь дүүгээ нас барсан мэдээг сонсоод тэр дороо Эрдэнэтээс яваад очтол аль хэдийн задлан хийчихсэн байсан. Гаднын нөлөөтэй нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Цогцсыг нь шөнө Эрдэнэтэд авч ирсэн. Зодсон хүнийг хорьсон байгаа гэж хэлсэн гэсэн. Ах нь харчихаад дүүг минь их тамласан байна лээ гээд юм ярьж чадахгүй уйлаад байсан. Ингэж тамлаж алчихаад гэм буруутай хүнийг зүгээр өнгөрөөх вий гэхээс айж байна” гэсэн тайлбарыг хэвлэл мэдээллийнхэнд өглөө.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Ийм хэрэг гарсан нь үнэн. Манайхаас шалтгааныг нь тодруулахаар ажлын хэсэг явсан. Орон нутгийн цагдаа шалгаж байгаа. Хал цэргүүд нь шинэ цэргээ зоддог, дарамталдаг асуудал байгаа бол баримттай нь бидэнд өг. Тийм зүйл байхгүй” гэлээ.
Батлан хамгаалах яамны хэвлэл мэдээллийн ажилтан: “Зүүнбаянд амиа алдсан цэргийн мэдээлэлд болгоомжтой хандаарай. Үрээ алдсан ар гэрийнхэн хүнд байгаа. Хэргийн газар дээр ЗХЖШ-аас Ажлын хэсэг томилогдоод ажиллаж байна. Цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна. Эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Гарахаар албан ёсоор мэдээлэл өгч, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох болно. Албан ёсны мэдээлэл ирэнгүүд мэдээлэх болно” гэлээ.
Цагдаагийн байгууллага: Үдээс өмнө ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийнхэн цэргийн алба хаагч амиа алдсан учир шалтгааны тухайд албан ёсны дүгнэлт гараагүй, мөн хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбарыг өгч байсан юм.
Харин үдээс хойш тус хэлтсийнхэн: “Цагдаагийн байгууллага урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөгүй нас барсан гэсэн мэдээллийг авсан. Аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Шалгалтын болон шинжилгээний дүн эцэслэж гараагүй. Аймгаас шинэ мэдээлэл ирвэл дуулгана гэлээ.
14.30 цагийн байдлаар амиа алдсан цэргийн алба хаагчийн нас барсны дараахи үеийн гэрэл зураг цахим орчинд тараад байна. Гэрэл зураг дээр талийгаачийн биед хөхрөлт, улаан зулгаралт үүссэн харагдаж байв. Гэхдээ энэ хөхрөлтийг цагдаагийн байгууллага цогцост хүүрийн толбо гэж зүйл үүсдэг. Хүн нас барсны дараа цусны эргэлт байхгүй болж, дээш харуулж хэвтүүлэхэд доошоо буюу нуруу руу нь цус юүлэгддэг” хэмээн тайлбарлаж байна.
Гэхдээ зарим хэвлэлүүд энэ хэргийн талаар нэлээд ноцтой мэдээллийг хүргэж байна. Мэдээнд цэргүүд өглөөний гүйлтэнд гарсан. 15-16 цэрэг гүйсэн. Талийгаач цэрэг гүйж байгаад унасан бөгөөд энэ үед бусад нь түшиж казармд оруулж, ус уулгасан ч хэсэг хугацааны дараа бөөлжиж удалгүй нас барсан гэж мэдээлэв. Мөн dorgio.mn сайтад “талийгаачийн ар гэрийнхэн өдөр зодож алсан гэдгийг хэлэв. Өмнө нь ч зодуулж байсан гэдгээ хэлж байжээ.
Мөн Талийгаачийн хувьд энэ бол зодуур амсаж байгаа анхны тохиолдол биш гэнэ. Тодруулбал, цэргийн албанд татагдаад байх хугацаандаа эмнэлэгт хэвтэж байсан аж. Мөн ээжийгээ эргэлтээр очсон үед “Гаргаж аваарай, хөөцөлдөөрэй ээж” гэж захихдаа зодуулж байсан тухайгаа хэлсэн байна. Энэ хэрэгт холбогдуулан тус ангийн ахлагч М-ийг саатуулаад байгаа аж” хэмээн мэдээлжээ.
-Талийгаачийг зодсон гэх ахлагчтай та уулзав уу?
-Үгүй. Надтай уулзаагүй. Түүнийг одоогоор саатуулаагүй байгаа болов уу. Ямар ч байсан барьж хориогүй байх. Хэрэг явдал гарсны дараа би Эрдэнэтээс очиж, талийгаачийн шарилыг авсан. Талийгаачийг ирэх даваа гаригт хөдөөлүүлэх байх. Биднийг очиход талийгаачид задлан хийчихсэн байсан. Цахим орчинд яваад байгаа нурууны зураг нь харин ч гайгүй гарсан зураг байсан. Миний дүүг нүдээд, дэвссэн үү яасан юм бүү мэд. Ухаан нь балартаад хувцсаа өлгөж чадахгүй унахад нь нэг нь хойноос нь өргөөд орон дээр хэвтүүлсэн гэсэн. Тэгээд тэр чигтээ амьсгал хураасан байгаа юм. Би бодохдоо зодоод алчихсан байх гэж бодож байна.
Х.БАЯЛАГ
4 comments
Хэдхэн км газар гүйж чадахгүй хөгийн амьсгаа л байгаа биз…нэг айлын эрхийн балай байсан биз.Ганц шанаа даахгүй үхэж байгаа юмнууд эх орон гэж худлаа хуцах уу ийм муусайн пөөнгөрүүдийг АРМИ гэдэг юм уу
Ardiin armi ymar aluuriin gazar uu ex etseg ni ex ornoo bodsondoo ur xuuxdee itgej yvuulj bgaa ene asuudliig Eronxii said maani anxaaraldaa avaasai.Ene salbariin said arai xeterxii bgaa yum bish uu
Хувиараа л хариугаа авсан нь дээр дээ. Цагдаа шуух худлаа л хариу хэлнэ дээ.
хүүгээ, үрээ энгийн цагт алуулах гэж армид явуулдаг гэж үү ахлагч нэртэй сүгнүүд үргэлж зодож байдаг шүү дээ айлгүй хэл л дээ цэргүүдээ таслан зогсоох цаг болсон