АНУ-ын Аризона мужийн “Хасиенда” эрүүл мэндийн сувилалд авто ослын улмаас 10 гаруй жил ухаангүй байсан эмэгтэй энэ сарын эхээр гэнэт хүүхэд төрүүлсэн билээ. Уг мэдээллийг цахим ертөнцөд түймэр мэт тархаж, олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татсан гэхэд болно. Ухаангүй байсан 29 настай эмэгтэй гэнэт дуншиж, зүрхний цохилт нь түргэсэх хүртэл эмч нар түүнийг жирэмсэн гэдгийг нь мэдээгүй байсан гэнэ.

Цагдаагийнхан дээрх учир битүүлэг хэргийг шалгаж, сувилалын бүх ажилчид болон эрчүүдээс нь “ДНК”-ийнх нь шинжилгээг авсан юм. Тэгвэл олон жил ухаангүй байсан өвчинтэй зүй бусаар харьцаж, хүчирхийлж, жирэмслүүлсэн гэмт этгээдийг цагдаагийнхан амжилттай тогтоосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Гэмт этгээд тус сувилалд 2011 оноос хойш асрагчаар ажиллаж буй 36 настай Натан Садерланд болохыг тогтоосон юм. Асрагч эр жилийн өмнөөс бүсгүйн асаргаанд ажиллаж, ихэнх цагийн хамт өнгөрүүлдэг байжээ. Натан Садерланд 25 жил Аризонад амьдарсан ба хоёр хүүхдийн эцэг гэнэ. Түүний өмгөөлөгч Дэвид Греган “Үйлчлүүлэгч минь их сайн эцэг гэдгийг хэлэх нь зүйтэй. Цагдаагийнхан түүнийг буруутай гэдгийг бүрэн нотолж чадаагүй. Бид дахин хүсэлт гаргаж, өөрийн сонгосон мэргэжилтнээр ДНХ шинжилгээг дахин гүйцэтгүүлэх төлөвлөгөөтэй байна” гэж мэдэгдлээ.

“Ройтерс”

By updown

4 thoughts on “14 жил ухаангүй байсан эмэгтэйг хөл хүнд болгосон этгээдийг тогтоожээ”
  1. олон жил ухаангүй байсан өвчинтэй зүй бусаар харьцаж,… өвчтөнг жирэмслүүлсэн хүнийг олоогүй, өвчинтэй зүй бус харьцсан хүнийг л олсон юм байна шүү дээ ????

  2. Манай ждүчид гэсэн үг шүү дээ. Бид тэдэнд найдаж итгэл хүлээлгээд л явдаг. Нөгөөдүүл манийхаа хөрөнгийг далдуур шаагаад явдаг.

  3. Ийм мутацтай хүн биш амьтан төрхтнүүд 300 сая гаруй хүн амтай АНУ-д их байдаг нь дэлхийн бүх өнцөг булангаас ирсэн цагаачдын дунд элдэв эрүүгийн элементүүд, ген муутай хүмүүс их байдаг, тухайлбал нэг хүн гэхэд 2-3 -ас илүү олон цус холилдсон байдаг эсвэл цус ойртсоны шалтгаантай гэсэн.
    Олон мянган жилийн соёл иргэншилтэй Баруун Европынхон 260 гаруй жилийн түүхтэй АНУ -г “дэлхийн хамгийн том хогийн тантан” гэдэг.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн