Засгийн газар өнөөдөр (2019.01.23) хуралдаж энэ онд Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 45,500 төгрөг, IV ангиллынх бол 41,000 төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргалаа.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 343.9 мянган га талбайд улаанбуудай тариалж, 428.6 мянган тонн ургац хураан авсан бөгөөд стандартын шаардлага хангасан 280 мянган тонн улаанбуудай нийлүүлсэн дүн гарчээ. Энэ нь дотоодын гурилын хэрэгцээг хангах хэмжээний нөөц гэж Засгийн газар мэдээлж байна.
ТЭДС нь улсын төсвийн хөрөнгийг төвлөрүүлж, зээл тусламж олгодог Засгийн газрын томоохон тусгай сангийн нэг. ЖДҮХС-гийн зээлийн асуудал нийгэмд томоохон дуулиан тарьж байгаа шиг ТЭДС-гаас гарсан хөрөнгө ч авилгын хэргийн нэг сэжүүрүүд болж байгаа.
Тиймээс ТЭДС-ийн энэ оны зээлийг зарлагдаж байгаатай зэрэгцэн эхнээс нь хянах боломж одооноос бүрдэж байна гэсэн үг юм.