Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэлээ.
Өмнө нь Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Гэвч энэ дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Цэцийн Их суудлын хуралдаанаар маргааныг ийнхүү дахин хянаж, эцэслэн шийдвэрлэжээ.
Мөн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 48 дугаар тогтоолыг хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.