“Бид уучлахгүй” цахим жагсаалд нэгдсэн залуусын төлөөлөл албан ёсоор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлж, “Бид уучлахгүй хөдөлгөөн” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байгуулжээ.
Тус ТББ технологийн дэвшлийг ашиглаж иргэн бүр гар утасны аппликэйшн, вэбсайтыг үүсгэн хэлэлцүүлэг өрнүүлэх, санал шийдэл боловсруулах, цахим гарын үсэг зуруулах замаар авлига, албан тушаалын хэргийг илчлэх чиглэлээр ажиллах гэнэ.
ЖДҮХС, Хөрөнгө орлогын мэдүүлэг, Засгийн газрын тэтгэлгүүд, боловсролын зээл зэрэг төрөөс үзүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн мэдээллийг нээлттэй болгох нь тэдний хамгийн эхний ажил гэж тус байгууллагыг төлөөлсөн залуус өнөөдөр мэдээлэв.
“Бид уучлахгүй” аппликэйшн, вэб сайтын төслийн санаагаа тэд хоёрдугаар сарын сүүлээр нийтэд хүргэх хэлбэрээр танилцуулж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдээс хандив цуглуулах аяныг эхлүүлжээ.