МҮЭХ-ноос УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаараа мэдээлэл хийж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар тулгарч байгаа тодорхой асуудлаар УИХ, Засгийн газрын түвшинд санал, шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдсэнгүй гэдгийг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.
Өнгөрсөн хугацаанд долоон төрлийн татварын заримыг нь цуцлуулж чадсан гэдгийг тэрбээр онцолж байна. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй царцаана гэсэн шийдвэрийг өөрчлүүлж чадсан хэдий ч зарим асуудлууд дээр тодорхой үр дүнд хүрч чадахгүй байгаа аж.
Тиймээс МҮЭХ
– Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018-2020 он хүртэл 5 функтээр нэмэгдүүлсэн шийдвэрээ өөрчлөхийг ,
– Банкны зээлийн хүүгийн дарамт их байгааг өөрчилж, зээлийн хүүг бууруулах зэрэг шаардлагыг УИХ болон Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлэх гэж байна.