Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрч сүйдсэн газруудыг өнгөрсөн онд аймаг тус бүр нь тоолох үйл ажиллагаа явуулжээ. Аймагт тус бүр энэхүү тооллогынхоо дүнг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлж байгаа бөгөөд эхний улиралд багтаан нэгдэж танилцуулахаар төлөвлөөд байгаа аж.
Уул уурхайн салбар өргөжиж эхэлснээс хойш Монгол Улсад хэдий хэмжээний хохирол бий болсон бэ гэдэг дүн гарна. Хэдэн га талбай эвдэрч сүйдсэн, түүнийг нөхөн сэргээхэд ямар хэмжээний зардал шаардлагатай вэ гэдэг нь тодорхой болно. Энэ мөнгө нь уул уурхайгаас олсон ашгаасаа давсан уу, үгүй юү гэдэг нь харагдах байх. Үүн дээр үндэслээд уул уурхайн бүс нутгийн хил заагийг тодорхой болгож ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа Байгаль орчин аялал жуучлалын сайд Н.Цэрэнбат онцолжээ.