Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Офицерууд зэвсэг хулгайлж, бослого гаргахыг санаархжээ – updown.mn

Офицерууд зэвсэг хулгайлж, бослого гаргахыг санаархжээ

Улс төр, эдийн засгийн хувьд тогтворгүй байгаа Венеусэл улсад өчигдөр хэсэг офицор бослого гаргахыг санаархсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг мэдээллээ. Офицерууд зэвсгийн агуулахаас зэвсэг хулгайлж, улмаар өөрсдийн бичлэгээ твиттер хуудаст байршуулсан аж. Тэдний нэг Луйз Бандрес гэгч “Нэн даруй Ерөнхийлөгч Николас Мадуро өөрийн хүсэлтээр огцор. Бид дахин тэвчиж чадахгүй.

Та бүхэн гудамжинд гарч, үндсэн хуулийг хамгаалахыг шаарддаг. Яг одоо бидний үйлдэл энэ бүхнийг хийж байна. Бидэнд олон тооны цэрэг бий. Та бүхэн одоо биднийг дэмжиж, үйл хэргийг минь үргэлжлүүлээсэй” гэж хэлжээ. Бичлэгийн төгсгөлд офицерууд “Бид нийслэл Каракас хотоос холгүй байрлах Котиза дахь цэргийн ангид байршиж байна” гэж хэлэв. Удалгүй тус улсын тусгай хүчнийхэн бослого гаргахыг санаархсан офицеруудын орогнож буй цэргийн баазыг бүсэлж, улмаар тэднийг амжилттай баривчилсан байна. Уг баривчилгааны үеэр 100 гаруй иргэд офицеруудыг хамгаалж, үймээн дэгдээжээ. Иргэд хогийн сав шатааж, тусгайгийн ажилчид руу чулуу шидэж, дургүйцлээ илэрхийлсэн аж.

Николас Мадуро эсэргүүцлийг үл тоон энэ сарын 10-нд Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, үүрэгт ажилдаа ороод буй юм. Мадурог шударга бусаар дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэмээн армийнхан үзэж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна. НҮБ, тус улсад “цэргийн эргэлт” гаргах эрсдэл өндөр байгааг сануулж, иргэдийн аюулгүй байдлыг дээд зэргээр сахин хамгаалахыг эрх баригчдад үүрэгджээ. Тус улсад нүүрлээд буй хямралаас болж, өнгөрөгч 2017 оноос оноог хүртэл 5.2 сая венеусэлчүүд дүрвэж, өдгөө АНУ-ын хил орчимд хүндхэн нөхцөлд амьдарч байна.

“Ройтерс”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн