“Хан-Уул дүүргийн II хорооны 18 дугаар байрны дээвэр дээрээс эрэгтэй, эмэгтэй хүн үсэрчихлээ” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад өнөөдөр /2019.1.22/ 09.30 цагт ирсэн байна. Цагдаагийн байгууллага дуудлагын дагуу очиж, хэргийг мөрдөн шалгаж байгаа ажээ. Тиймээс дээрх хоёр хүн нь хэдэн насны хүмүүс болох, ямар шалтгаанаар үсэрсэн зэрэг нь одоогоор тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээллээр эмэгтэй нь газар дээрээ нас баржээ. Эрэгтэй нь эмнэлгийн тусламж авсан ч удалгүй нас барсан байна.