Ц.Элбэгдорж Эрдэнэтийн захирал асан Ч.Ганзоригийн амралтын газарт нууцаар ургийн баяраа хийв

Монгол улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод ээлж халаагаа өгснөөс хойш эх орондоо бараг үзэгдэхээ больсон Ц.Элбэгдорж сүүлийн үед Америк, Европын орнуудаар хэсүүчлэн, баар цэгнээн, томоохон мөрийтэй тоглоомын газруудаар нь хоног төөрүүлж явдаг болоод байгаа билээ.

Ерээд оны ардчилсан хувьсгалыг хийлцсэн гэх алдар хүнд, монголчуудын өнөө цагийн ядуурал, эдийн засаг, улс төрийн ороо бусгаа амьдрал зэрэг нь одоо түүнд огт падлийгүй юм шиг ингэж нүүр буруулсны учрыг тухайн үеийн хамтран зүтгэгчид нь сүүлдээ бүр ойлгохоо болиод байгаа аж. Хамгийн ойрын хүмүүс нь иймэрхүү байхад жирийн иргэдийн хувьд бүр таах аргагүй оньсого шиг амьтан мэт санагдах нь зүйн хэрэг биз ээ. Ардчилсан намынх нь зарим лидерүүдээс нь ч Ц.Элбэгдоржтой нүүр тулж уулзалгүй их удаж байгааг бодоход мань хүн нэлээд ноцтой хэргийн эзэн болчихоод тэд нарынхаа өөдөөс эгцэлж харж чадахгүй дальбалзаж, сав л хийвэл гадаад орнууд руу зутгаадаг болсон байхаа магадгүй юм.

Магадгүй ч гэж дээ, ер нь түүний Америк, Англи, Канадын баячуудаас авсан бэлэг сэлт, хандив нэртэй хээл хахуулийн хэд хэдэн баримтын сэжүүр бий. Тодруулбал, Оюутолгойн төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Английн Рио Тинто компаниас Brauhaus хотхонд олон мянган ам.долларын үнэтэй байр бэлгэнд авсан байлаа. Мөн эхнэр Х.Болормаагаа дагуулан Америкт очоод шашны болон бусад байгууллагуудаас нь төгрөгөөр тооцоход ойролцоогоор 2.5 тэрбум төгрөгийн хандивыг хувьдаа цуглуулсан байв.

Энэ мэтээр тоочоод байвал зөндөө юм байгаа. Монголын эрүүгийн анхан шатны шүүхээс их хэмжээний татвар төлөөгүй хэргээр хорих ял сонсоод байсан Канадын иргэн Ж.Капла нарын гурван хүнийг хууль бусаар ялаас чөлөөлж нутаг руу нь буцаасныхаа шанд чухам хэдэн мянган долларын хахууль авсан зэргийг нь Авлигатай тэмцэх газрынхан одоо болтол шалгаж тогтоохгүй дүлий дүмбэ царайлж байна. Тиймээс журмын нөхөд нь аман дээрээ баахан шударга хүн шиг ярихаас цаашгүй түүнийг Монголд авлига, ашиг сонирхолын болон шударга бусын маш том хонгил байгуулсан бүтэхгүй этгээд хэмээн ад үзэхэд хүрээд байгаа билээ.Үнэхээр Ц.Элбэгдоржийн хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан он жилүүдийн үйл явдлуудаас яг л тиймэрхүү дүр зураг харагдаад байна.

Тэгвэл тэр саяхан Монголдоо ирээд маш нууц байдалтайгаар өөрийнхөө ураг төрлийнхний баяр наадмыг хийжээ. Хотоос холгүй, 61-ийн гарам буюу Дарханы чиглэлийн замын хажуухан талд байдаг Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн эзэмшлийн амралтын газарт болсон энэхүү ургийн баярт нь түүний төрж өссөн Ховд аймаг болон нийслэл хотоос гадна гадаадад амьдардаг садан төрлийн хүмүүс нь бүгдээрээ цугларсан байна. Ургийн баяртаа харин мань эр Ардчилсан хувьсгалын партизанууд болон АН-ынхаа томчуудаас нэгийг нь ч урьж оролцуулаагүй бололтой. Эгэл жирийн иргэд, ялангуяа хэвлэл мэдээллийнхнээс онцгой чанд нууцалсан түүний энэ удаагийн ургийн баярт УИХ-ын дарга М.Энхболд болон Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас хууль бусаар авсан гэдэг хэл ам, хэрүүл маргааныг улам будлиантуулах гэж оролдоод яваа “сахал” хочит Д.Эрдэнэбилэг мэтийн цөөн хэдэн хүн уригдаж залагдсан ч чухам тэр өдөр яг хэн хэн нь хүрэлцэн очмсон нь бас бүрхэг хэвээрээ үлдэж байна. Ямартай ч тэр М.Энхболд, Д.Эрдэнэбилэг нарын найзуудаа урихаа мартаагүй юмсанж. Тэгэхээр эндээс Эрдэнэтийн 49 хувийн жинхэнэ эзэд хэн бэ гэдгийг одоо бас төвөггүй ойлгож болохоор байна.

О.Баяр

updown.mn

Мэдээний админ

Learn More →

4 thoughts on “Ц.Элбэгдорж Эрдэнэтийн захирал асан Ч.Ганзоригийн амралтын газарт нууцаар ургийн баяраа хийв

  1. Султаан 2019-01-21 12:32 at 12:32

    АНУ-г цагаач хятадууд босгосон, Бүтээн байгуулалтыг хийж чадах хүнээр нь хийлгэж чадаж байвал хэн ч хамаагүй юм бишгүй. Архичин монголчууд агуу юу бүтээхэв дээ. Худлаа нэг их үндсэрхэж маяглаад яхаав дээ ерөнхийлөгчөө. Монгол хүн бүхэн юм хийж чаддаггүй гэлээч бусдын хийснийг сайн хянаж сур. Тэнэг ерөнхийлөгтөй бид ч хөөрхий юмаа.

    Хариулах
    1. Үнэнийг бичигч 2019-01-21 13:30 at 13:30

      Америкийг боолууд босгосон.

      Хариулах
    2. Нэргүй 2019-01-22 12:47 at 12:47

      Хөгийн казак минь казакстан руу зайлж болно шүү

      Хариулах
  2. зочин 2019-01-21 13:10 at 13:10

    Одоо ,бид,,уран ,донгоддог агууллагагүй ,хүмүүсээс ,хол ,байхгүй ,бол , хөгшин ,Европт ,цаашаа ,явахгүй ,болсон ,бүдүүлэг ,капитализмд ,орж зальтангуудад ,ашиглуулан ,сүйрч ,байгаа ,бус ,уу. Ардчилал ,гэж ,үүнийг ,хэлэхгүй.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн