Монголын сэтгүүлзүйн хөгжлийг дэмжих “Болор үзэг – Сэтгүүлзүй” сангаас 2018 оны “Сэтгүүлзүйн судлал шүүмжлэл”-ийн шилдэг бүтээлийг хэвлүүлж олон нийтийн хүртээл болгох сонгон шалгаруулалтад эрхэм судлаачид та бүхнийг өөрийн судалгааны бүтээлээ ирүүлэхийг урьж байна. Сонгон шалгаруулалтад оролцуулах бүтээлүүдийг “Талын Монгол” телевизийн байранд 2019 оны 02 дугаар сарын 15-ыг хүртэл хүлээн авна. Ирүүлсэн бүтээлүүдтэй Монголын сэтгүүлзүй судлалын судлаач эрдэмтэдээс бүрдсэн комисс танилцаж “Болор үзэг – Сэтгүүлзүй” сангаас ивээн тэтгэж хэвлүүлэх шилдэг бүтээлийг 02 дугаар сарын 22-ны өдөр тодруулна.

Шалгарсан бүтээлийг “Болор үзэг – Сэтгүүлзүй” сангаас бүрэн ивээн тэтгэж хэвлүүлэх ба 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Номын нээлт”-ийг зохион байгуулж номын сангууд, сэтгүүлч бэлтгэж буй их дээд сургуулиудын номын сан, сэтгүүлзүй судлаачдын хүртээл болгож, зохиогчид гардуулна. Судалгааны бүтээлийн эх бэлтгэлийг “Болор үзэг – Сэтгүүлзүй” цувралын стандартаар бэлтгэсэн байна. Хэрэв номын эх бэлтгэл хийгдээгүй бол бичвэрийн /үсгийн фонд: Arial, үсгийн хэмжээ: 12, цаасны хэмжээ: A4, мөр хоорондын зай: 1.15-1.5/ стандартыг баримтлан шивж ирүүлнэ. “Болор үзэг – Сэтгүүлзүй” сан Холбоо барих утас 99098070, 99097626

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн