УИХ дахь намын бүлгүүд Даваа гариг бүр хуралдах хуваарьтай. Хуваарийн дагуу өнөөдөр (2018.01.21) УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд яг одоо хуралдаж байна. Мөн УИХ дахь АН-ын бүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж байна. Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлгийн гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадаагүй.
Намын бүлгүүд энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэх учиртай. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, түүнчлэн хоёр сайдыг огцруулах, чөлөөлөх зэрэг хэд хэдэн чухал асуудал, хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.