2019-01-19 13:021min01

“ЖДҮ-ийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэргийг шалгах асуудлыг дахин оруулж ирнэ”

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын гишүүдийн санаачилж өргөн барьсан УИХ-ын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гарагийн (2019.01.17) хуралдаанаар хэлэлцсэн ч гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй. Гэхдээ хяналт тавих түр хороо байгуулах тухай асуудлыг УИХ дахь цөөнхийн бүлгээс болон бие даасан, үүний төлөө байдаг гишүүдээс дахин оруулж ирнэ гэдгээ З.Нарантуяа гишүүн хэлсэн юм.