Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Авлигад өгсөн гээд байгаа 4 сая ам.доллар нь өр төлбөр, зээлтэй холбоотой гэнэ – updown.mn

Авлигад өгсөн гээд байгаа 4 сая ам.доллар нь өр төлбөр, зээлтэй холбоотой гэнэ

“Цензургүй яриа” нэвтрүүлгээр “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд УЕП асан Д.Дорлигжавтай холбоотой мэдээллийг цацсан. Тэгвэл өнөөдөр (2019.01.18) Д.Дорлигжавын өмгөөлөгч нар авлига гэж нэрлэгдээд байгаа 4 сая ам.доллартой холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Олон нийтэд түгээд буй нэг талыг баримталсан мэдээллүүдийн хүрээнд мэдэгдэл хийж байгаа гэдгээ юун түрүүнд тайлбарласан юм.

Ингээд цааш ярихдаа “Т.Ганболдын оролцсон Цензугүй яриа нэвтрүүлгийн 17 дахь минутаас эхлэн олон нийтэд ил болгосон нотлох баримтын тухайд,  Т.Ганболд нь нэлээд зузаан баримт гаргаж ирээд тодорхой хэсгийг нь аваад үлдсэн хэсгээс нь нэг хуудсыг сонгож тухайн хуудсанд байгаа нэг зүйл заалтаар гэрээний ерөнхий утга агуулгыг тайлбарласан байгаа.

Хуульч хүний хувьд гэрээ, аливаа нэгэн хэлцлийг зөвхөн нэг зүйл заалтаар нь тайлбарлаж мэдэгдэл хийх нь туйлын болчимгүй үйлдэл юм. Уг нь энэхүү гэрээний үндсэн дүн нь 18 сая ам.доллар” гэлээ.

Хэрэв олон нийтэд үнэн зөв мэдээллийг түгээх зорилготой байсан бол Т.Ганболд тэнд байсан бүхий л мэдээллийг тус нэвтрүүлгээр дэлгэх байсан байх. Энэхүү хавтаст хэрэгт нь 2011 оны наймдугаар сарын 4-ний өдөр байгуулсан ерөнхий гэрээ, холбогдох захидал, харилцааг хамтад нь олон нийтэд дэлгэх ёстой байсан. Нэвтрүүлгийн үеэр Т.Ганболдын гарт нь бүгд байсан. Эдгээр зүйлийг дэлгэсэн бол гэрээний үнийн дүн нь 18 сая доллар биш, 23 сая доллар байх нь илэрхий болох байсан. Энэ талаар манай үйлчлүүлэгч Д.Дорлигжав 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Ийгл ньюс нэвтрүүлэгт оролцохдоо нэлээд дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Хоёр нэвтрүүлгийг харьцуулж үзээд хэн нь авчирсан мэдээллээ бүгдийг нь танилцуулаад, өөрт байгаа үнэн зөвийг бүрэн танилцуулаад, хэн нь авчирсан мэдээллээсээ нэгхэн хуудсыг танилцуулаад байгаа юм бэ, хэн нь шударга үнэний тухай яваад байгаа юм бэ гэдгийг дор бүрнээ тунгаан бодоосой.

Өөр нэг өнцгөөс харвал энэхүү гэрээг нэгхэн талаас харж тайлбарлаад байдаг. Энэ гэрээ хоёр талт гэрээ юм. Нөгөө талаас ОХУ-ын иргэн Повшок оролцсон. Түүнээс гэрээний үнийн дүн, холбогдох материалууд, болсон процессуудын талаар тайлбар, нотлох баримтуудыг ирүүлсэн байгаа. Бидний зүгээс 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр холбогдох материалыг АТГ хүргүүлсэн, одоо шалгагдаж байгаа.” гэлээ.

Хэргийн процессын тухайд, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үндэслэл нь Д.Дорлигжав нь тухайн үед төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан учир энэ гэмт хэргийг дахин үйлдэж болзошгүй гэдэг шалтгаанаар цагдан хорьсон гэдгийг дурьдаад, “Хууль, шүүх хүнийг эрхэлж байсан ажил, боловсролоор нь, арьс өнгөөр нь ялгаварлаж болохгүй. Бид ийм л байр суурьтай байгаа. Д.Дорлигжавыг хорих ямар ч үндэслэл байхгүй. Цагдан хорих үндэслэлийг Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд дурьдсан байгаа. Шүүхээс 14.9.1, 1.3-д зааснаар тухайн гэмт хэргийг дахин үйлдэж болзошгүй гэж үзсэн. Бид үүнийг хууль бус гэж үзэж байна” гэв.

Дээрх гэрээний хавсралтуудыг н.Мөнх-Оргил өмгөөлөгч тодруулж тайлбарлалаа. Тэрээр “Т.Ганболдын зүгээс Д.Дорлигжав бол намайг дарамтлах замаар 4 сая ам.долларыг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансанд шилжүүлэн авсан гэсэн. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Үүнийг бидний зүгээс баримт дээр үндэслэж, худлаа гэдгийг ямар үндэслэлээр няцаах гээд байна вэ гэхээр Т.Ганболд болон Повшок нарын хооронд байгуулсан “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байдаг. 23 сая ам.долларын гэрээг талууд байгуулсан. Үүнээс өмнө Д.Дорлигжав гэх этгээдийн хамаарал бүхий компани гэж одоо тодорхойлоод байгаа “Рекат Монголиа” ХХК нь Повшоктой 23 сая ам.доллароор “Алтан Дорнод Монгол”-ыг худалдах, худалдан авахаар тохиролцсон байсан. Энэ хүрээнд Голомт банкнаас 3 сая ам.долларын зээл авч урьдчилсан байдлаар Повшокт төлсөн байсан. Тэгэхээр өнөөх яриад байгаа 4 сая ам.доллар нь авлига биш, өмнөх тооцоогоор дууссан юм гэдэг нөхцөл байдлыг тодруулж хэлэх гээд байгаа юм. Үүнийг Т.Ганболдын зүгээс 4 сая ам.доллар шилжүүлчихсэн юм аа, дансаар өгсөн юм, энэ бол миний зүгээс өгсөн авлига гэж тайлбарлаад байгааг Голомт банкны дансны хуулга, мөн Т.Ганболдын Пионеринг ХХК-иас ирүүлж байсан албан тоотоос харж болно.

2011 оны есдүгээр сарын 22-ны өдөр Т.Ганболдын “Эн Ар Эй Ай” гэдэг компаниас “Рекат Монголиа” ХХК руу 2 сая ам.доллар шилжсэн. Энэ мөнгө нь тухайн өдөртөө тухайн данснаас зээлийн үндсэн төлөлт гэдэг зарлагаар буцаад гарсан. Энэ нь тухайн компанийг худалдан авахад зориулж авсан байсан зээл нь төлөгдсөн асуудал. Түүний дараа 2011 оны аравдугаар сарын 18-ны өдөр Т.Ганболдын Пионеринг ХХК-иас 1 сая ам.доллар, 2011 оны аравдугаар сарын 19-ний өдөр мөн тухайн компаниас 1 сая ам.доллар гээд нөгөө авлигад өгсөн гээд байгаа 4 сая ам.доллар нь дансаар орж ирсэн. Сүүлд орж ирсэн 2 сая ам.долларын хувьд “Рекат Монголиа” ХХК-ийн дансанд орох ёсгүй байсан юм байна. Тэгээд 2011 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Пионеринг ХХК-иас Голомт банкинд мөнгөө буцааж авъя гэдэг хүсэлтийг илгээсэн. Үүний дагуу Голомт банк энэ мөнгө нь Т.Ганболдын мөнгө байсан учраас зээл рүү татаж суутгасан гэж тайлбарладаг.

Тэгэхээр авлигад өгсөн гээд байгаа 4 сая доллар нь бизнесийн байгууллагуудын хооронд явагдсан өр төлбөр, зээлийн асуудалтай холбоотой ийм мөнгийг төрийн өндөр албан тушаал хашиж байсан гэдэг утгаар нь Д.Дорлигжавын хамаарал бүхий этгээдэд шилжүүлсэн нь миний зүгээс өгсөн авлига юм гэж нийтэд илт худал мэдээлэл өгөөд байгаа энэ үйлдэл бол Эрүүгийн хуульд заасан хүнийг санаатай гүтгэсэн, ял өгөх зорилготой гэж бид үзэж байна. Тиймээс эцсийн үр дүн гартал Д.Дорлигжавыг буруутгах, гэм буруутай мэтээр үзэх нь хуулийн зарчмыг зөрчиж байна гэдгийг тайлбарлах байна. Нийтэд ил болсон орлого, зарлага, дансны гүйлгээнүүдийг дэлгэж болно. Бусад баримтуудыг одоохондоо дэлгэхгүй гэдэг байдлаар дурьдсангүй. Шаардлагатай бол Т.Ганболдыг холбогдох байгууллагаар нь шалгуулах боломжтой гэж үзэж байгаа. Эцэст нь хэлэхэд, авлига, буруу гарын мөнгө байгаа тохиолдолд заавал баримт үйлддэг. Дансаар авах нь зүй зохистой юу гэдэг дээр дүгнэлт хийх болов уу. Авлигыг дансаар аваад байх тэнэг хүн байхгүй” гэлээ.

Товчхондоо, гэрээгээр 3 сая ам.доллар төлөх үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд 3 сая ам.долларыг шилжүүлсэн. Тус үүргийнхээ гүйцэтгэлийн хариуд эхний гэрээ хүчин төгөлдөр болсны дараа 3 сая ам.доллароо буцаан шаардах эрх үүснэ. Энэ эрхийн дагуу 2 сая ам.долларыг нь дансанд хийгээд түүнийг банкны зээлд суутган авсан. Эхэнд хийсэн 3 сая ам.долларын тухайд бол банкнаас 2 саяыг нь зээлж, Ч.Бямбаа хувиасаа 1 сая ам.долларыг нь хийгээд 3 сая ам.доллар шилжүүлсэн. Банкнаас суутгасан 2 саяын үлдэгдэл 1 сая ам.долларын тухайд, үүнийг “Алтан Дорнод Монгол”-оос тодорхой тоног төхөөрөмж байдлаар өгсөн байдаг юм. Тэгэхээр энэ хоёрын нийлбэр нь тус бүр гурван сая ам.доллар.

5 сая, 18 сая, 23 сая гэдэг зөрүү юун дээр гарч байгаа вэ гэхээр саяны хэлсэн 4 сая ам.доллар, тэгээд тоног төхөөрөмжтэй холбоотой. Бид зөвхөн гүйлгээтэй баримт дээр ярьж байна.

Повшок “Алтан Дорнод Монгол” ХХК-ийг 23 сая ам.доллароор зарна гэсэн. Өмнө нь хүн авах гэж байгаад 3 сая ам.доллар төлөөд больчихсон. Тэгэхээр дараагийн худалдан авагчаас ирэх мөнгөнөөсөө 3 саяыг нь тийшээ өгөх юм, үлдэгдэл 2 сая нь өөр бусад өр зээлд явчихсан юм аа гэдэг байдлаар 23 саяас 5 саяыг хасаад 18 сая ам.доллар болж байгаа. Энэ 18 сая ам.доллароор худалдан авсан тухайгаа Т.Ганболд илэрхийлж, надаас 4 сая ам.доллар авчихсан юм аа гэдэг байдлаар тайлбарлаад байгаа гэдэг мэдээллийг өглөө.

3 thoughts on “Авлигад өгсөн гээд байгаа 4 сая ам.доллар нь өр төлбөр, зээлтэй холбоотой гэнэ

  1. АРД 2019-01-18 16:49 at 16:49

    наад дорлигжав чинь эрдэнэт үйлвэрийн дарга байхдаа хулгай хийж байсан шүү дээ яаж ч тайлбарлаж өөрийгөө буруугүй мэтээр харагдуулж чадна элбэгдоржийн хамгаалагч дорлигжав

    Хариулах
  2. Баагий 2019-01-18 18:03 at 18:03

    Дорлигжавын охины нэр дээр байсан тэр их мѳнгѳ яамар жчиртай юум болдоо

    Хариулах
  3. Baast 2019-01-18 18:28 at 18:28

    Засс та нар битгий доль царайл. Өөрсөдтэйгөө адилхан хулгайч гэж хүн бүрийг боддог уу. Дорлигжав бол шударга санагддаг.

    Хариулах

Baast-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн