Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн товыг өнөөдрөөр (2019.01.18) тогтоогоод байсан юм.
ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан энэ хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө гарч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайд үед мэдээлж байв. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тул хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал товлогдоод байв.
Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалдад холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 25-ны 11 цаг хүртэл хойшлууллаа.