Монгол Улс эрчим хүчний хүртээмжээрээ дэлхийд тавдугаарт орсон талаар Дэлхийн банкны тайланд өгүүлжээ.
Уг тайлангаас үзэхэд Европын холбоо, Бразил, Канада, Хятад, АНУ зэрэг улс хүн амаа эрчим хүчээр бүрэн хангаж, тэргүүн байр эзэлсэн байна. Эдгээр улсын эрчим хүчний хүртээмж 100 хувьтай тэнцүү аж.
Хоёрдугаар байрт Колумб, Пакистан 99 хувьтайгаар хоёрдугаар байрт орсон бол үүний дараа Филиппин 91 хувиар бичигджээ.
Мөн дөрөвдүгээр байрт Энэтхэг, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс 84 хувьтайгаар орсон бол тавдугаар байрт Монгол Улс 82 хувьтайгаар орсон байна.
Ерөнхийд нь авч үзвэл дэлхийн нийт хүн амын 13 орчим хувь нь буюу нэг тэрбум орчим хүн цахилгаан ашиглаж чадахгүй байна. Ялангуяа Африк, Төв, Өмнөд Азийн орнуудын иргэд цахилгааны хүртээмж бага нөхцөлд амьдарч байна.
Эх сурвалж: dailysabah.com