Оффшорын жагсаалын цаадах улс төр өнгөн дээрээ МАХН мэт харагдавч өлийгөөд ажвал яалт ч үгүй цэнхэр туяа татуулжээ. Ерөнхийлөгчийн сунгааны өмнөх улс төрийн тавилттай эл жүжгийн захиалагч нь өнөөгийн сөрөг хүчин. Харин гүйцэтгэгч нь МАХН. Алив жагсаалд энэ хоёр нам хөл толгой, хүзүү сээргүй нийлж ажиллаад гаршчихсан л даа. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр өрсөлдөхгүй нь тодорхой. Тиймдээ ч боломжит хувилбараараа Ц.Оюунбаатарыг нэрлэж байгаа. Гэлээ ч ялалт байгуулахгүй. Гэхдээ эрх баригч намын нэр дэвшигчийн саналыг хуваах хэмжээнд дэгдэж чаддаг гэдгийг Удвал ахайтны нэр дэвшиж асан сонгууль нотлоно. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын “Зааг” номонд ч энэ тухай тодорхой өгүүлсэн байна лээ.
Шахалт, шаардлага нь зөв, юу юугүй хөөрч очоод нэгдчихмээр өнгө төрхтэй энэ жагсаалд өнөөх улигт Г.Уянга, Г.Баасан, С.Ганбаатар нар дутсангүй. Хэн хэн нь улс төрийн захиалгат гэмээр ажиллагаанд өнгө будаг нэмэхдээ дадсан нөхөд. Тэр дундаа АН-ын захиалгат ажиллагаанд ажиллаж,бүүр нэг нэрийн хуудас шиг нь дасал болсон гэхэд хилсдэхгүй.
Тухайлбал, Г.Уянга. МҮАН-ын гэх тодотгол зүүхээсээ өмнө иргэний хөдөлгөөнд харьялагдаж байв. Н.Энхбаярыг элдэвлэж байсан он жилүүд нь ч АН-тай холбогддог. Хожим нэг тогооноос хоол идэх болсон М.Энхсайхан цэнхэр өмсгөлтэй манаргаж явах үедээ ил далдаас Намбар гуайн хүүг хамтдаа шоглодог байсан гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Улмаар олон ч жагсаалынх нь ард цэнхэр манан суунагладаг байсныг барим тавим өгүүлэгчид олон. Юутай ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд харьяалагдаж, Засгийн газарт хамтарч байсан ч сөрөг хүчний дүр бүтээж шүүмжлэх Г.Уянга илтэд цэнхэр даашинз углаагүй ч дийлэнх иргэд түүнийг хэний талд дэрвэдгийг мэднэ.
Ахмадын төлөө гэх лоозонтой Г.Баасан. Түүний угшил ч Төрийн ордны өмнөх түүхэн жижиг байшин руу чиглэнэ. Өмнөх, хойдох улс төртэй холбогддог амьдрал нь ч АН-ын утсан хүүхэлдэй байсан гэх дүр зургийг бидэнд үлдээсэн. Энэ удаад ч АН хуучны, тэр дундаа тэргүүн зэргийн довтлогчдоо өмнөө гаргасан байгаа нь энэ биш гэж үү. Юутай ч сөрөг хүчнийхний гудамжин дахь шилдэг тоглогчид талбайд гарчихсан байгаа нь ойрын өдрүүдийн чимэг болж байна. Оффшорчидтой тэмцэхээр хашхиралдахаас нь эрх баригчидтай бус, нам доторх фракцуудтайгаа шөргөөцөлдөж буйн шинж илэрхий. Хэний өөдөөс хэний тавьсан сүүдэр ший гэдэг нь ч бараг тодорхой үзэгдэнэ.
Тус намаас Ерөнхийлөгчийн сунгаанд үзэх сонирхолтой эрхэм дэндүү олон. Үүнийгээ ч ил цагаан илэрхийлж, “Би” гэх төв баримтлагчид хэдийнэ тайзан дээр танз эргэж эхлэсэн. АТГ-ынхны шийр зугаа болсон Н.Алтанхуяг, С.Зоригийн хэргээр хар даран хашхирах шахдаг хотын дарга Э.Бат-Үүл, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, цаана нь П.Цагаан, Г.Батхүү гээд горилогчдын нэрсхөвөрнө. Эдгээрээс хамгийн боломжит хувилбараар нь сүүлийн долоо хоногийн турш Д.Дорлигжавыг нэрлэх мэдээллээр олон нийтийг зогсоо зайгүй бөмбөгдлөө. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан, салбартаа нөлөө бүхий хүмүүстэй хэлхээ холбоо сүрхий.
АН доторх Ц.Нямдорж л гэсэн үг. Тиймээс АТГ руу алхах Н.Алтанхуягийн жимээр орчихгүйн тулдтус намынханболомжит хувилбараа мөнөөс мөн хэмээн нааш харж инээн, цааш харж уйлан байж нэрлэж байгаа бололтой юм. Дээр нь мань хүн Хилийн сургуультай, хуулийн салбарт олон ч шавьтай. Түүнээс “Алтангадас” угшилтай, сонгуулийн одгүй түүнийг хэрхэн дэмжих билээ. Төрсөннутагтаахоёрч удаадэвшээдялалтбайгуулжчадаагүй нөхөр.Унаган нутгийнхныхаа дэмжлэгийг хүлээж чадаагүй түүнийг улс хотлоороодэмжлээ юү.
Тэр ч утгаараа хэдийнэ нам доторх залуучууд эсэргүүцлээ илэрхийлээд эхэлчихэж. Тухайлбал, Х.Тэмүүжин, М.Батчимэг, Л.Гантөмөрнар мань хүний эсрэг хатуу байр суурьтай байна. Магадгүй Х.Тэмүүжин, Д.Дорлигжав нарын урьдын үл ойлголцолтой холбоотой байж мэдэх л юм. Ямартай ч тэрбээр сонгуульд одгүйгээс гадна намын залуучуудтайгаа хэл амаа ололцож, ойлголцож чаддаггүй. Шулуухан хэлэхэд, багийн тоглолтгүй кадр.
Нөгөөтэйгүүр, тэр сонгуульд дэндүү азгүй. УИХ-ын сэнтий рүү хэдэнтээ мөлхөөд бараагүй тэрбээр 2012, 2016 оны сонгуульд өнжиж арын албаа даан, хэсэг хугацаанд намын сонгуулийн штабыг удирдсан. Үр дүнд нь нам нь үсгүй шахам хусуулав. Талбай дахь үр бүтээл багатай, зөвшөөрөлгүй жагсаал цуглааныг ч түүнийх гэх хардлага нийгэмд тархаад эхэллээ.
Эх сурвалж: Л.НИНЖСЭМЖИД
3 comments
Мэдэхгүй бол юм бүү сараач. Л.НИНЖСЭМЖИД аа. Энэ жагсаал цуглааныг хэрхэн яаж зохион байгуулах талаархи анхны яриа хэн хэний дунд өрнөж байсныг мэдэх хүмүүс зөндөө бий шүү. Юун Г.Уянга, Г.Баасан, С.Ганбаатар нар вэ? Тэд энэ талаар түй ч мэдэхгүй. Сүүлд цуглаан болохоор өөртөө ашиглах гэж л орж ирсэн нөхдүүд шүү дээ.
За тэмцэл болгоноор ийм нэг салбадай гарч ирж өөрийгөө худалдаж ийм юм бичдэг юм. Хятадын гар хөлүүдэд биеэ үнэлдэг юм. Ямар амьтдын сүнс байдаг юм.
Улс төрийн ханш нээгдсэн юм байхаа даа. Өнөө Уянга, Баасан энэ тэр талбайд гараад ирж. Хэсэг бужигнуулаад жаахан юмтай болж аваад нүхэндээ орчихдог улс. Ер нь эдний яаж хөрөнгө бэлтэй болсон, орон сууцанд орсон энэ тэийг шалгавал яасан юм. Зарим нь төрөө шүтээл нүцгэн гүйж явахад, эд төрөө сүрдүүлж байгаад хөрөнгөжих юмаа. Үнэн хаа байна.