Санкт Петербургт халдлага үйлдсэн зохион байгуулагчийг баривчиллаа

2017-04-18 17:501min0
3EE94CB300000578-4375518-image-a-33_1491255504061

ОХУ-ын Санкт Петербург хотын метронд дэлбэрэлт болж 15 хүн амиа алдаж, 50 гаруй хүн хүнд бэртсэн харамсалтай хэрэг энэ сарын 3-нд болсон. Энэ хэргийг  үйлдсэн этгээд нь Азиас гаралтай 27 настай Аброр Азимов байсан гэж ОХУ-ын Аюулгүйн албаны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.  Энэ явдлын дараа зургаан хүнийг баривчилсан бөгөөд тэд бүгд амиа золиослогч Акбаржон Жалиловтай нэг нутгийн хүмүүс байжээ. Тэгвэл уг хэргийг зохион байгууулагч байж болох сэжигтнийг өчигдөр (2017.04.17) баривчилсан байна. Хууль хяналтынхан сэжигтэн этгээдийг саатуулах үед биедээ буутай байсан аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй