Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг “Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ. 2019 оны төсөвт Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зориулан 267 тэрбумын эх үүсвэрийг тусгуулсан. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон.
Цалин нэмэгдүүлэхэд эдийн засагт гарсан эерэг өөрчлөлт, эдийн засгийн өсөлтийн үр дүн нөлөөлж байгаа. 191,000 төрийн албан хаагчийн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс найман хувиар нэмэгдүүлнэ.
Багш, эмч нараас доош цалинтай төрийн албан хаагч нарын цалинг өмнөх оны есдүгээр сарын 1-нээс эхлэн найман хувиар нэмэгдүүлсэн. Энэ үед цалингаа нэмэгдүүлж чадаагүй 17.2 мянган албан хаагчийн цалинг 16 хувиар нэмэгдүүлж байна. Ингэж цалингийн зөрүүг арилгах арга хэмжээ авч байна.
Мөн боловсролын салбар болон эрүүл мэндийн салбарын цалин 4.3 хувийн зөрүүтэй байдаг. Тэгэхээр нэгдүгээр сарын 1-нээс цалинг найман хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ цалингийн дээрх зөрүүг арилгах зорилгоор 4.3 хувиар нэмэгдүүлнэ. Тэгэхээр боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн цалин энэ онд 12.3 хувиар нэмэгдэнэ гэж ойлгож болно.
Эдийн засагт гарсан өөрчлөлт, эдийн засгийн өсөлтийн үр дүн нөлөөлж байна. Эдийн засгийн өсөлтийг үр шимийг ард иргэддээ хүргэх нь зүйтэй гэж үзсэн. 2018 онд төрийн албан хаагчдын дундаж цалин 804 мянга байсан бол цалин нэмэгдүүлснээр 2019 онд дундаж цалин 916 мянга болно.
Нийгмийн даатгалын сангаас 408 мянган ахмад тэтгэвэр авч байна. Улсын төсөвт 107.5 тэрбум төгрөгийг НДС-гаас олгож байгаа тэтгэврийг нэмэгдүүлэхэд тусгасан. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянгаар нэмэгдүүлэн 310 мянган төгрөг болгоно.
Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243 мянган төгрөг байгааг 270 мянгад хүргэн нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн дундаж нь 372.5 мянга болно.
Халамжийн тэтгэвэр нь амьжиргааны түвшнээс доогуур байх нь зохимжгүй гэж үзээд Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу халамжийн тэтгэврийг 155 мянга төгрөг байгааг 174 мянган төгрөг болголоо” гэв.
5 comments
Ингээд зарлаад байхаар чинь дагаад юмны үнэ өсөөд байна ш дээ!!!! Нэг жаахан цалин нэмэхээрээ дэвэн дэлхийгээр зарлаад тунхаглаад байхын. Гийгүүлчихсэн юм шиг, дагаад инфляци чинь явж өгдгийн байгаа биз дээ.
ОЙЛГОСОНГҮЙ. ЧИНЗОРИГ САЙД “БҮРЭН ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ /280 МЯНГА БАЙГААГ/ 30 МЯНГААР НЭМЖ, ОДОО 310 МЯНГА БОЛЛОО” ГЭХ ЮМ. 500 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТЭТГЭВРИЙГ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР НЭМЖ БАЙГАА ЮМ БЭ?
тэтгэвэр нэмэхгүй гэдгээ зүгээр л зарлаач дээ худлаа хөгшчүүлийг тэтгэвэр нэмнэ гэж хуураад байх юм 300.000 төгрөгөөр чи өөрөө амьдраад үз дээ хагас өлсгөлөн байж л хүргэнэ байгаа биз дээ
Шударга байлдаа нөхөдөө, огт ажил хийгээгүй, цөөхөн жил, маш бага цалингаас НДШ гэж хөгийн юм төлчихөөд насаараа, эрүүл мэндээрээ дэнчин тавьж ажилласан, цалингийнхаа ихээхэн хувийг та муусайнуудын төлөө татварт төлсөн хүнтэй бүү баоьц за, өгсөн авсанаараа л тэтгэвэр авдаг нь ХУУЛЬ, үүнийг ч хаа хаанаа шударгаар мөрдөн ажилла.
Ene uls arail bishee sain duriin daatgalaa 12000 myangaar nemeed ternii zoruugeer tsalin tetgeveree nemeed bhiimaa ard urgedee huurad bhhiim da hoorhiii gej