ЖДҮХС-гаас зээл авахдаа гэмт хэргийн шинж чанартай асуудал үүсгэсэн хэмээн хуулийн байгууллагад шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар Прокурорын байгууллагын яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцахгүй зугтаж буй гэнэ.
Тогтоолыг тэдний өмгөөлөгч нарт танилцуулах гэсэн ч хүлээж авахгүй байгаа аж. Эдгээр гишүүд гар утсаа салгасан байгаа аж. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг ОХУ-д томилолттой явж байгаа гэж ажлын албанаас нь мэдэгдсэн байна. Л.Энхболд, Г.Солтан нар Монголд байгаа боловч дуудсан үед очихгүй байгаа аж.
Тэдний өмгөөлөгчид прокурорт үйлчлүүлэгчидтэйгээ холбогдож чадахгүй байна гэж тайлбарлаж байгаа гэнэ. Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа очиж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцсан байна.
4 comments
булхай лууврийг нь илрүүлж өгвөл зарим зүйлийн учшг тайлагдана .шийгэж өгөөч .
хэргийнэ хүлээлгээд өгөөч эрх мэдлээ ашгилсан нь үнэн шүү дээ
Нямдоржоор нь олуулаач,УИХ дээр бараг л баяр хүргэх нь холгүй хамгаалаад аваад үлдээ биздээ.
Ундармаа гищуун хошгироонд орчихож кк чамайг яах ч угуй чи очоод танилцчих гээд