Засгийн газрын өнөөдрийн /2019.01.16/ хуралдаанаас 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсхүл гэрээрээ 3-5 хоног чөлөө авч асарсан эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох тогтоол гаргасан талаар ЗГХМОНХХ-ийн дарга мэдээллээ.

Түүнчлэн хувийн компани, ААН-үүдийг энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг уриалав. Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд С.Чинзориг өнөөдөр 11:00 цагийн орчимд цалин, тэтгэврийн нэмэгдлийн тухай мэдээлэл хийх үеэрээ цалинтай чөлөө олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй гэсэн юм. Гэвч томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учир Засгийн газар яаралтай хэлэлцэн дээрх тогтоолыг гаргажээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн