-1.Салатанд орох хүнсний ногоонуудыг хүйтэн усаар сайтар угааж үр, яс, хальсыг салган цэвэрлэнэ. Хайруулын тавганд ургамлын тосыг халаана.
-2.Улаан лоолийг хэрчиж халаасан ургамлын тостой хайруулын тавганд хийж дунд зэргийн гал дээр халаангаа давс, элсэн чихрийг хийж хутгана. Улаан лоольны шүүс ялгарах болно.
-3. Бөөрөнхий сонгиныг урт нарийн хэрчиж улаан лоолин дээр нэмж хийгээд үргэлжлүүлэн хуурна.
-4. Лууванг хальсласны дараа аль болох урт нарийн хэрчээрэй.
-5. Олон өнгийн чинжүүнээс сонгож мөн л урт нарийн хэрчинэ. Учир нь шар, улаан, ногоон чинжүү бүр өөр өөрийн гэсэн амт, чанартай байдаг.
-6. Ингээд хуурч буй улаан лооль, сонгино дээр хэрчсэн лууван, чинжүүг хийж дунд зэргийн гал дээр үе үе сайтар хутгаж 20-25 минут хуурна. Амсаж үзээд шаардлагатай бол давсыг нэмж хийгээрэй. Мөн лаврын навч, хар перцны үр, жижиглэн тасдсан яншуйг хийж амтлана. Үүний дараа галын хэмийг унтрааж цагаан цуу/уксусаа хийж сайтар хольж хутгасны дараа алхам -7 дээр бэлтгэсэн варианы шилэнд сайтар чигжиж шахаж хийж таглаад хөргөнө. Алаг салат нь шүүслэг талдаа байдаг. Улаан лооль, чинжүү сонгино зэрэг нь усархаг шүүслэг хүнсний ногоо бөгөөд цуу, ургамлын тос зэрэгтэй уусан исэлдэж амттай шүүс гардаг.
-7. Алаг салатыг хийснийхээ дараа хөргөөд шууд хүнсэнд хэрэглэж болно. Эсвэл олон хоног даршилж улам сайхан амт чанартай болгон хүнсэндээ хэрэглэж ч болно. Энэ бол таны сонголт. Тиймээс варианы шилийг сайтар угааж хуурай болтол арчисны дараа буцлаж буй устай жигнүүр дээр доош нь харуулж тавиад 20-25 минут жигнэж ариутгаж бэлтгэнэ.
-8. Ариутгасан варианы шилэндээ алаг салатыг хийж сайтар таглаад сэрүүн газар тавиарай. Хөрснийх нь дараа шууд хүнсэнд хэрэглэж болно эсвэл 5-14 хоног даршилан хүнсэндээ хэрэглэж болно.
-9. Таны өдөр тутмын хоолны амтат хачир бол энэхүү алаг салат байх болно. Тавтай сайхан хооллоорой.