Шарын гол-Дарханы чиглэлийн 603 дугаар галт тэргэнд шинэ хүн мэндэлжээ. Тус галт тэргэнд зорчиж явсан жирэмсэн эмэгтэй (2019.01.14) өвдөж, 6-р цувааны үйлчлэгч Г.Энхтуул эх барьж авсан байна. Шарын голоос уг галт тэргийг хөдлөөд удаагүй байтал нийтийн вагонд зорчиж явсан М.Номин-Эрдэнэ гэгч 27 настай жирэмсэн эмэгтэй гэнэт өвдөж эхэлжээ.
Тус вагоны үйлчлэгч Г.Энхтуул, Ц.Гансүх нар яаралтай арга хэмжээ авч, Дарханы түргэн тусламжийн төвд мэдэгдэж жирэмсэн эмэгтэйг тусгаарласан байна. Удалгүй 20:25 цагт М.Номин-Эрдэнийг төрөхөд нь Г.Энхтуул эх барьж авчээ. Ийнхүү 20 жил тасралтгүй вагоны үйлчлэгчээр ажиллаж байгаа Г.Энхтуул ажил үүргээ гүйцэтгэж явахдаа эх, хүү хоёрт амьдрал бэлэглэж төмөр замчны нэр алдрыг өндөрт өргөлөө. Сонирхолтой нь тус галт тэрэгний дарга Л.Төгсжаргалыг албан үүргээ гүйцэтгэж явахад нь галт тэргэнд нь шинэ хүн мэндэлсэн тохиолдол хоёр дахь удаагаа тохиож байгаа нь энэ аж. Шинээр төрсөн хүүдээ Ганзам нэрийг өгчээ.