АНУ-ын Лос Анжелес хотод багш нар ажил хаялт зарлаж, нийт 30 мянган багш ажил хаялтад оролцож байгаа юм байна. Багш нар ийнхүү ажил хаяснаар 640 мянган хүүхдийн хичээл сургууль завсардаад байгаа аж. Хамгийн сүүлд энэ хотод 1989 онд багш нар ажил хаягт зарлаж байжээ. Багш нарын тавьж буй гол шаардлага нь цалингийн хэмжээг нэмэгдүүлж, сургалтын орчныг сайжруулах юм байна.
Тодруулбал, цалингийн хэмжээг ойролцоогоор зургаан хувиар нэмэгдүүлж, нэг ангид суралцах хүүхдийн тоог дээд тал нь 39-с хэтрүүлэхгүй байх, номын санч, нийгмийн ажилтан, эмчийн тоог нэмэгдүүлэх зэрэг шаардлагыг тавьж байгаа гэнэ. АНУ-ын хамгийн сургалтын орчин тааруу, цалин багатай мужууд болох Оклахама, баруун Виржиниад багш нарын жилийн дундаж цалин 42-45 мянган ам.доллар байсан бөгөөд мөн жагсаал цуглаан хийж, ажил хаялт зарласны дараа тэдний цалинг нэмж байжээ.
Лос Анжелес хотын багш нарын одоогийн жилийн дундаж цалин 74-75 мянган ам.доллар юм байна. багш нарын хэлж байгаагаар дэлхийн хамгийн баян орны, хамгийн баян мужид ажиллаж амьдарч буй багш нар ийм цалин авч, хүүхдүүд нь анги дүүргэлт хэтэрсэн сургуульд суралцаж байгаа нь үнэхээр ичгэвтэр явдал хэмээж байна.
Эх сурвалж: RT
1 comment
АНУ дэлхийн хамгийн баян орон