Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
У.Хүрэлсүх, доллар хоёрын өндөр рейтингийн хөлд монголчууд чирэгдэж байна – updown.mn

У.Хүрэлсүх, доллар хоёрын өндөр рейтингийн хөлд монголчууд чирэгдэж байна

Утаагаа марттал улстөржсөн өдрүүд үргэлжилсээр. Ерөнхий сайдын рейтинг өсч байна гэнэ. Өмнөх сайдуудынхаас давж гарлаа л гэнэ. У.Хүрэлсүх ч амьдралаас тасарсан амттай гоё мэдэгдлүүдээ хийж шүтэн бишрэгчид нь мань хүний рейтинг өсч байгааг магтан дуулсаар. Ямар нэг нам, байгууллага, хувь хүний захиалгаар биш өөрсдийн санхүүжилтээр хийж гүйцэтгэдэг гэх “MEC” компанийн улс төрийн барометрийн хамгийн сүүлийн дүн энэ сарын 8-нд гарчээ. Ерөнхий сайдын ажлын үзүүлэлтээр У.Хүрэлсүхийн рейтинг өнгөрсөн оны нэгдүгээр сард 3.8 үзүүлэлттэй байсан бол сүүлийн судалгаагаар 5.6 болж өмнөх ерөнхий сайдуудаас нэг бүтэн дүнгээр илүүрхжээ. Тэгвэл бүгдээрээ бодит амьдралдаа нэг буугаад харъя л даа.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсон 2017 оны аравдугаар сард ам.долларын ханш Монголбанкны албан ханшаар 2462 төгрөгтэй тэнцэж байв. Харин өнөөдөр 2666 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын рейтинг өсөх тусам ам.доллар дагаж томорсоор, монгол төгрөг улам үнэ цэнэгүйдсээр. Зөвхөн ам.доллар ч биш юань, рубль, иенийн төгрөгтэй харьцах ханш улам чангарсаар байна.

Зах зээлийн үнийг тодорхойлоход голлон гүйцэтгэгчээр оролцдог бас нэгэн бүтээгдэхүүн болох шатахууны үнэ ч мөн адил. Ерөнхий сайдыг ажлаа авах үед буюу 2017 оны аравдугаар сард 1630 төгрөгтэй тэнцэж байсан АИ92 бензин өнөөдөр 1840 төгрөгт хүрсэн. 1720 төгрөгтэй тэнцэж байсан нэг литр дизель түлш 2370 төгрөгт хүрэв. Шатахуун, долларын ханш галзуурахыг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч тэнгэрт хадчихаад байна. Ганц хоёрхон жишээ авахад У.Хүрэлсүхийг ажлаа авах үед 2573 төгрөгийн үнэтэй байсан нэг кг цагаан будаа өнөөдөр 3270 төгрөг, 1150 төгрөг байсан атар талх 1350 төгрөг болчихоод байна. Энэ бол статистикийн байгууллагын худалдааны төвүүдийн үнийг дундажчилсан үзүүлэлт.

У.Хүрэлсүхийн улс төрийн рейтингээр цагаан сарын ууцаа, тавгийн идээгээ худалдаад авчихдаг бол ч гомдоллох хэрэг алга л даа. Өнгөрсөн жилийн цагаан сарын баяраа тэмдэглэхдээ авсан зээлээ төлж дуусгаагүй байж дараагийнхтайгаа нүүр тулчихаад байдгаа шавхаж сууна ард иргэд нь. Урдах зам нь харагдахгүй утаан дундуураа хүүхдүүдээ хөтлөөд бүдчин ажилдаа алхсаар. Яасан ч тэвчээртэй юм. Улс төрийн рейтингийг ямар шалгуураар тодорхойлоод байгааг мэдэхгүй юм. Уг нь Ерөнхий сайд маань ам.долларын ханш ингэж буурлаа, шатахууны үнэ ингэж хямдарлаа гэж яривал жинхэнэ утгаараа рейтинг нь өсөх байв. Хоосон рейтингийг зарж идэх биш дээ. Хэнд ч хэрэгтэй юм бүү мэд.

Эх сурвалж:

5 thoughts on “У.Хүрэлсүх, доллар хоёрын өндөр рейтингийн хөлд монголчууд чирэгдэж байна

  1. Нэргүй 2019-01-15 10:30 at 10:30

    Ухна гуай өөрийгөө монголын бурхан мэт рекламдаж сошиалыг эзэгнэж байх шив. Анх улс төрд орж ирэнгүүтээ л залуу хүнд баймгүй зориг гаргаж банкыг дампууртал 14 тэрбумыг идэж казинодож ял авахаа шахаж явсан аымшгийн хүн шүү дэ. Хийж бсн хэргүүдээ мэдкү яах гэж ингэж улаан цайм жүжиг тавидаг бнаа. Жанхуу ард нь найруулж хүүк удирдаж гол дүрд нь өрөвдмөөр 5 юм мөнгө горьдож явааг улс төр гадарлагсад бүгд мэднэ дэ

    Хариулах
  2. ENKHEE 2019-01-15 11:42 at 11:42

    TURIIN DEED ALBAN TUSHAALTNUUDIIN DUND ARD TUMNEE GEH STGELTEN GANTS CH BHGUI BOLOLTOI DAAN CH HARAMSMAAR . . .

    Хариулах
  3. САНАЛАА ХЭЛЬЕ 2019-01-15 12:12 at 12:12

    МОНГОЛД ВАЛЮТИЙН ХАНШ БУУЛГАХ ГАНЦХАН Л АРГА БАЙНА ДАА. ЭНЭ БОЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ВАЛЮТИЙН ХАДГАЛАМЖИЙГ ЗОГСООХ ХЭОЭГТЭЙ . АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ВАЛЮТИЙН ХАРИЛЦАХЫГ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР ТОГТООН БАРЬЖ ГАДААД ГҮЙЛГЭЭ ГАРСАН ҮЕД Л ВАЛЮТИЙН ГҮЙЛГЭЭГ ТУХАЙН ӨДРИЙН МОНГОЛ БАНКНЫ ТОГТООСОН ХАНШААР ТООЦОН ХИЙЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ АЖИЛ. ХИЙХЭД ХҮНДРЭЛТЭЙ БАЙЖ БОЛНО ГЭХДЭЭ Л ҮҮНЭЭС ӨӨР ГАРЦ ОДООГООР БИДЭНД ХАРАГДАХГҮЙ БАЙНА. ТЭГВЭЛ ТӨГРӨГТ ИТГЭХ ИТГЭЛ САЙЖИРЧ ТӨГРӨГИЙН ХАНШ ЧАНГАРНА ШҮҮ.

    Хариулах
  4. САЙН БОД 2019-01-15 12:18 at 12:18

    САЯ МОНГОЛ БАНК ЭНЭ ЖИЛ 20 ГАРУЙ ТОНН АЛТ АВЛАА ГЭЖ ЯРЬЖ БАЙНА АЖ АХУЙН НЭГЖҮД МОНГОЛ БАЭНКИНД АЛТАА ТӨГРӨГГӨР ӨГНӨ. АВСАН МӨНГӨӨ ИХЭНХ НЬ ШУУД Л ВАЛЮТ БОЛГОЖ БАЙНА 20 ГАРУЙ ТОНН АЛТ ГЭДЭГ 20 ИХ НАЯД ТӨГРӨГ ИЙМ МӨНГӨ НЬ ЭРГЭЭД ВАЛЮТ БОЛЖ БАЙХАД БИД ВАЛЬТИЙН ХАНШИЙГ СУЛРУУЛНА ӨУУЛГАНА ГЭЖ ЯРИХ НЬ ҮЛГЭР ЮМ ДАА. МОНГОЛ БАНКНЫХАН ТЭР ДОТРОО БАЯРТСАЙХАН ТА ЭНЭ ӨНЦГӨӨС НЭГ БОДОЖ ҮЗЭЭРЭЙ

    Хариулах
  5. САНАЛАА ХЭЛЬЕ 2019-01-15 12:20 at 12:20

    20 ИХ НАЯД БИШ 2 ИХ НАЯД ЮМ ШҮҮ. ИХ Л МӨНГӨ ДӨӨ

    Хариулах

САНАЛАА ХЭЛЬЕ-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн