“2019, 2020 онд төлөх их хэмжээний өр байхгүй”

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр (2019.01.14) 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийсэн. Сангийн сайдын мэдээлэлд дурьдсанаар Засгийн газрын өр 21 их наяд төгрөг бөгөөд 2019, 2020 онд төлөх их хэмжээний өр байхгүй.
2017 оны төгсгөлд Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээ 74,4 хувь байсан бол 2018 оны эцсээр 60,9 хувь болж буурчээ. Цаашид энэ тоог 40 хувьд хүргэвэл төсөвт дарамт учрахгүй гэж тооцоолоод байгаа юм байна.