Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх сайд “Сод монгол” ХХК-тай шууд гэрээлэх шийдвэр гаргасан нь ноцтой асуудал

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр (2019.01.10) сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэх үедээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн юм. Тэрээр “Би дөнгөж сая гадаадаас ирлээ. Сая 94.3 хувийн саналаар ЖДҮ-тэй холбогдсон дөрвөн гишүүнийг манай ЖДҮ-чдийн бүлэг хамгаалж шийдвэрээ гаргасан. Ц.Нямдорж сайдын хэлж байгаа тайлбар бол хангалтгүй. Яагаад гэвэл үүнийг шалгахад яах аргагүй Их хурлын гишүүний бүрэн эрх саад болж байгаа. У.Хүрэлсүх сайд Засгийн газрынхаа хурал дээр болон энэ дөрвөн гишүүнтэй өөрийнхөө өрөөнд уулзаж байхдаа “Хэрвээ та дөрвийг явуулах юм бол ар араасаа гоожоод дуусна” гэсэн. Хэрэв Их хурал дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шийдсэн бол У.Хүрэлсүхийг огцруулах бичгээ өргөн барихад бэлэн байгаа. Яагаад гэвэл тоон харьцаа нааштай болно гэсэн үг. Хангалттай үндэслэл байна.

Би нэг баримт дэлгэнэ гэсэн. Энэ бол тодорхой хугацаа шаардсан ажил байсан. Шинэ нисэх онгоцны буудал гэж томоохон төсөл сүүлийн 10-аад жил хэрэгжиж байгаа. Энэ нь Японы хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдаж байгаа. Энэ зээлийн хүрээнд 5.3 сая иен буюу 125 тэрбум төгрөгийн нефть, бүтээгдэхүүн хадгалах байгууламжийг барьж ашиглалтад оруулахад бэлэн болсон байгаа.

Японы талаас энэ байгууламжийг ашиглах менежментийг хийх сонирхолгүй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн. Гэтэл үүнийг концессын хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлаж, шаардлага хангасан компаниуд гэрээлэх ёстой байтал “Сод монгол” компанитай шууд гэрээлэх эрхийг 2018 оны долдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.

ЗТХЯ-наас “..зохих хууль тогтоомжийн дагуу саналыг боловсруулж Засгийн газарт хүргүүлнэ үү” гэж Үндэсний хөгжлийн газарт ирсэн байдаг юм байна. Үндэсний хөгжлийн газар уралдаант шалгаруулалтаар хуулийн дагуу явуулах ёстой гэсэн хатуу зарчмын байр суурь илэрхийлээд холбогдох тогтоолын төслийг ч боловсруулж явуулсан байдаг юм билээ.

Мөн ЗГХЭГ-ын ажлын алба хууль тогтоомжийг үндэслэл болгоод уралдаант шалгаруулалт явуулах ёстой гэсэн тогтоолын төслийг зохих албан тушаалтнуудын цохолттойгоор Засгийн газрын хуралдаанд оруулсан боловч Ерөнхий сайд У.Хүрэлсүх шууд гэрээ байгуулах шийдвэр гаргасан. Энэ бол маш ноцтой асуудал.

Үүний дараахаан У.Хүрэлсүхийн хамаарал бүхий этгээд “Сод монгол”-ын Анандбазараас 500 сая төгрөг бэлнээр авч байгаад гардуулсан гэх мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл анх долдугаар сарын 23-нд буюу Засгийн газрын тогтоол шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дараа гарсан. Үүнийг учир холбогдолтой гэж үзэж байгаа. Анандбазар нь тэр үед гадагшаа зугтаасан. Одоо ирчихсэн байгаа. Сая намын бага хурал дээр У.Хүрэлсүхийн өрөөнөөс гарч байгаад надтай таарсан. Саяхан гадагшаа явж байх шиг байна лээ. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Нотлох баримтууд нь бүгд байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

7 thoughts on “Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх сайд “Сод монгол” ХХК-тай шууд гэрээлэх шийдвэр гаргасан нь ноцтой асуудал

  1. Зочин 2019-01-10 19:58 at 19:58

    МАН -ыг тараах хэрэгтэй . Хүрэлсүхийг дэмжинэ шүү

    Хариулах
  2. Зззз 2019-01-10 20:35 at 20:35

    Харин ч ХҮРЭЛСҮХ ЕС монголоо аврах гэж мөн ч их зовж бна да.. Бурхандаа даатган өдөх бүр.залбирьяа, миний хүү зорьсондоо хүрээрэй, чи чадна, ялна

    Хариулах
    1. ЭРКА 2019-01-10 23:01 at 23:01

      ХҮҮК дутагдалгүй хүн биш гэхдээ ямар ч байсан Номтоос хамаагүй илүү.Юу ч дэлгэж тавьсан ч байсан ард түмэн МАНАН-гийн эсрэг давалгаалаад эхэлсэн ялангуяа 32лиценз эзэмшиж байгаа чамайг дэмжихгүй нь магад үнэн юмаа.Таны найзууд Оюунхорол,Хаянхярваа бас бус хүмүүс чинь дуугаа хураачихсийшд.Хүүкээ нугарч болохгүй шүү.Эд нар янз бүрээр л оролдоно бууж өгөхгүй шүү.Монголын ард түмний заяа нь түшнээ.ЯЛНА.

      Хариулах
  3. Долгор 2019-01-11 08:18 at 08:18

    Номтойбаяр өөрийнхөө авсан юмаа яриач.
    Чи чаж Хүрэлсүхийг юу гэж бсан ч Энэ Хүн гараагүй
    бол одооных шиг шудрага ёс яригдххгүй
    гэдгийг бид бүгдээрээ мэднэ.Чи ард түмнээ
    битгий доромжлоод бай!! Dээрээс харж бдаг юм шшү.

    Хариулах
  4. зочин 2019-01-11 09:37 at 09:37

    энэ ямарч номгүй боловсролгүй хүний сүг үргэлж ийм чавганцын хов жив ярьж явдгийн. Одоо больдоо Номгүйтэнэг ээ.

    Хариулах
  5. Нэргүй 2019-01-11 13:01 at 13:01

    Шудаога.үнэний.илчилж.тэмцлийг.эхлүүлсэн.у.хүрэлсүх.сайдад.баяраллаа.амжилт.хүсье.тэмцлийг.манлайлж.буй.у.и.х.ын.5.залуу.гишүүддээ.амжилт.хүсье..хамт.шүү.

    Хариулах
  6. Нэргүй 2019-01-12 09:39 at 09:39

    за Хүрэл хүү минь үнэнний төлөө л явдаг юум шүү

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн