Д.Сүхбаатарын талбайд жагсаал хийж байсан УИХ-ын гишүүд УИХ-ын даргатай уулзаад гарч иржээ. УИХ-ын дарга М.Энхболд тэдэнд хийсэн ажлын 30 хуудас тайлан өгсөн байна. Түүнийг нь гишүүд хүлээж аваагүй бөгөөд бид үймээн самуунд уриалаагүй.

Гэхдээ гадаа байгаа хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэхийг бид мэдэхгүй. Бид өнөөдөр өөрсдийн төлөвлөгөөний дагуу суулт хийнэ гэж мэдэгдээд байна. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дарга ажлаа өгөхгүй гэлээ. Тэрбээр өөрийн хийсэн ажлаа олон нийтэд танилцуулж өгөөч гэж байна. Бидний зүгээс олон нийтэд М.Энхболд даргын энд ярьсан зүйлийг хэлнэ. Үүний дараа бид гэрээ барьж өлсгөлөн зарлана. Гэхдээ бид үймээн самуун дэгдээж болохгүй гэв.

Тэд одоо Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн бусад гишүүн болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзахаар болжээ.

By updown.mn

Мэдээний админ

2 thoughts on “УИХ-ын дарга огцрохгүй гэж, жагсаал зохион байгуулж буй УИХ-ын гишүүд гэр барьж, өлсгөлөн зарлана гэв”
  1. Өлсөцгөө өлсөцгөө. Гэнэт цадах гэдсэнд цөвтэй гэнэт баяжих насанд цөвтэй. Жоохон өлсөөд ав тэртээ тэргүй та 5 д их мөнгө амалсан юм чинь. Жүжгээ жоохон үнэмшилтэй тавиарай хэтрүүлэг хэрэггүй!!!

  2. Ерөнххийлөгчийн санаачилсан хуулийн дагуу энхболдыг суудлаасаа буутал өлсөөд байж байх юм гэж ойлголоо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн