АН-аас санаачилж УИХ өөрөө тарах тогтоолын төсөлд эрх баригч намын гишүүдээс анхлан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гарын үсгээ зурлаа. Гэхдээ тэрбээр АН-ын бланк дээр гарын үсгээ зурахгүй. Харин дээрх тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж самбарт гарын үсгээ зурав.
УИХ-ыг тараах саналыг гаргасан түүний бланк дээр нийт 16 гишүүн гарын үсгээ зурсан гэдгийг энэ үеэр тодотголоо.
Мөн тэрбээр “УИХ-ын тухай хуулийн заасан бүрэн эрхийнхээ дагуу УИХ өөрөө тарах санаачлагыг УИХ-ын гишүүд гаргана гэж заасан хуулийн заалт бий. Тиймээс АН-ын энэхүү санаачлага хуулийн дагуу явагдаж байгаа. УИХ-ыг тараах тухай асуудлыг би чуулганы танхимд хэдэнтээ хэлж тогтоолын төслийг санаачилж гарын үсэг цуглуулах асуудлыг эхлүүлсэн. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг бид сайн мэдэж байгаа. Парламентын үйл ажиллагаа гацаад сар гаруй хугацаа өнгөрч байна.
Засгийн газрын гурван яам эзэнгүй байдалтай байна. ЖДҮ-тэй холбогдсон асуудлаар холбогдсон сайд нь огцрох өргөдлөө өгсөн ч орных нь томилгоо УИХ дээр гацчихсан. Мөн нийслэл удирдлагагүй байгаа зэрэг олон асуудал монголын төрд бий болсон.
Томилогддог, сонгогддог, хаанаас мандат авдаг тэр бүх байгууллагуудынхаа өмнө очиж дүнгээ тавиулж хариуцлага тооцуулъя гэж би өмнө нь ч хэлж байсан. УИХ Засгийн газрыг томилдог. Тийм учраас УИХ Засгийн газарт хариуцлага тооцох ёстой. УИХ ард түмнээс сонгогддог учир ард түмнээрээ дүнгээ тавиулъя.
Төрийн гацаанаас гарах ганц арга нь УИХ-ын даргыг огцруулах хуулийн заалт биш гэж үзэж байгаа. Өчигдөр ТББХ-ны хуралдааны үеэр АН-ын бүлэг энэхүү тогтоолын төслийг санаачилсан гэдгээ хэлсэн.Хуралдааны үеэр миний бланк дээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан гарын үсгээ зурсан. Эдгээр гишүүдээ самбар дээр гарын үсгээ зурахыг уриалж байна” гэлээ.
2 comments
Ганц зөв санаачлага. Ингэж тарсан шиг тараад үнэхээр шудрага нь дахин сонгогд. Ард түмэнд төрөө барих эрх мэдлийг нь өг. Одоо энэ УИХ, ЗГ ямар ч чадавхигүй болсон. бүгд төсвийн татвар төлөгчдийн мөнгө өдөр тутамдаа үрж байгаа хий үзэгдэл болсон.
Хуулиа баридаггүй хуулиндаа захирагддаггүй арчаагүй амиа бодсон 40 хулгайчаас болж улсын ажил төр юу ч биш боллоо. Хийж бга юмгүы хулгаычдыг тараасан нь дээр