Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр (2019.10.09) болж, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн батлав.
Түүнчлэн цэцэрлэг болон сургуулийн багш, ажилчидтай холбоотой хэд хэдэн журам багталжээ.
1. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшид ажлын үр дүнг нь харгалзан сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгохоор журамлав.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн ажилтнууд үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр авч байхаар шийдвэрлэлээ.
3. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтнууд мөн үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгохоор болов.
1 comment
Төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг гэдэг шүү дээ юун орон нутгийн өмчийн вээ