Хувийн хэвшилд нэг ч өдөр ажиллаж үзээгүй улстөрчид хэд хэдэн бизнесмэнийг нийлүүлсэнтэй тэнцэхүйц тансаг амьдарч байгаа талаар “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын тухай ярихдаа тодорхой хэллээ. Улстөрчдийн дарамтанд орж, тэдэнд дээрэмдүүлж, авлига хээл хахууль өгч байсан бизнесмэнүүд Т.Ганболдын зоригтой үг, үйлдэлд зоригжжээ. “Одоо хэлэх ярих цаг нь болсон юм шиг байна” гэсээр www.livetv.mn сайтын редакцид нэгэн бизнесмэн хандсан юм.
Түүний компанийг 2012 онд татварын хэргээр шалгасан ба энэ үеэр Д.Дорлигжавын баруун гар Чангаагийн Бямбаа гарч ирэн “Ах нь наад хэргийг чинь дарна. 100 сая төгрөг өгчих. Дорлигжавт дамжуулж өгнө” гэжээ. Тухайн үед Д.Дорлигжав Улсын Ерөнхий прокурор хийдэг, түүний нөлөө их, айж эмээхгүй хүн ч гэж байдаггүй байлаа. Аргагүй байдалд орсон бизнесмэн хоёр гэрчийг байлцуулан Ч.Бямбаад 100 сая төгрөг өгчээ.
Гэвч хэрэгт нь ч нөлөөлсөнгүй, улстөрийн зорилгоор тохоох гэсэн татварын хэрэг нь тэгсгээд замхарчээ.
Иймд уг бизнесмэн Ч.Бямбаагаас 100 сая төгрөгөө нэхжээ. Ер нь одоо болтол нэхдэг юм байна. Тэр бүрт “Тэр мөнгийг чинь би Д.Дорлигжавт өгсөн” хэмээн ам тагладаг байна. Одоо утасны дугаараа байнга сольж, зугтаж явдаг болсон гэнэ.
Энэхүү 100 сая төгрөгийн хэрэг нь 2012 оны наймдугаар сард болсон бөгөөд тэр өвлөө Ч.Бямбаа нь Орхон аймгийн Ардчилсан намын орон нутгийн сонгуулийн Ерөнхий менежер болон явсан ба хэдийгээр нам нь ялсан боловч Орхоны уугуул партизанууд түүнийг ГОК-ийн орлогч даргаас дээш тавиагүй, үйлдвэрт гарсан ослоор далимдуулж хөөснөөр хэн ч биш болгожээ.
Уг бизнесмэн шаардлагатай гэвэл хоёр гэрчтэй уулзаж байгаа бичлэг, баримтыг гаргаж тавих ба хэвлэлийн бага хурал хийж, улстөрчид, тэдний гар хөлүүд, Т.Ганболдын хэлснээр их замын дээрэмчид хэрхэн бизнес эрхлэгчдийг дарамталж мөнгө авдгийг илчлэх гэнэ.
Эх сурвалж: livetv.mn
7 comments
Дорлигжав ,надад ,өгөөгүй ,л ,гэнэ. 2 гэрчтэй ,өөр ,хүнд ,өгсөн биз,гэнэ. Тэгээд ,дуусаа. Ми.Энхболд ,хорчин газарын ,наймааны ,хэргээ ,ёр ,хүлээхгүй. Иргэдийн ,хурал ,шийдсэн,би ,гарын ,үсэг,зурсан. Хөөн ,хэлэлцэх ,хугацаа ,дууссан ,гэнэ. МАНАН-гийн заль их ээ.
Нөгөө шудрага батүүл найз нь одоо найзаа өмөөрч миний найз долигоо цэвэр цэвэр цалингаараа амьдардаг би ч гэсэн баян гэхдээ цалингаараа баяжсан гэх байхдаа ичих нүүр. алгаа эдэнд
нөгөө цагаан үст шулмас атигар тарвага хоёр хил давж зугтах гэж байна гэнэ шүү.
deeremduulsen uls garch irj ed naraas mongoo nex edniig xen ch bish bolgo
Biznesmenuud oddo ingeed zorigtoi duugarch ehleh tsag ni bolsoon zuv shuu ta nar ingeed barimttai notolgootoi duugaraad ehleheer naaduul chin bembegneed chicherch ehelj bgaan yanz buriin arga zali hereglej ehlene shu
Ч.Бямбаа гэх нөхрийг сайн шалга. Аргагүй байдалд орж хөрөнгө мөнгө, бизнесээ булаалгасан хүмүүс зоригтойгоор илчил.
төрд байгаа хулгайчдыг сар хориод гаргахаа болих хэрэгтэй