“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас цаг үеийн асуудлаар болон 2018 оны ажлаа тайлагнаж өнөөдөр (2019.10.09) хэвлэлийн хурал хийв.Хурлын үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2018 оны тайлангаа танилцуулж, үр бүтээлтэй ажилласанаа дуулгасан юм.
Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын зах зээлд гарч, IPO босгох, үүнтэй холбогдсон ТЭЗҮ боловсруулагдаж дууссан тухайг олон нийтэд зарласан. Мөн ирэх дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлаар ноогдол ашгаа иргэдэд тарааж, 1072 хувьцааг амь оруулах эцсийн шийд гарах тухай ч онцлов.