“Hollywood Foreign Press Association” холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтан бөмбөрцөг” кино, дэлгэцийн урлагийн шилдгийг тодруулах 76 дахь удаагийн наадам Лос-Анжелес хотноо өнгөрсөн ням гарагт болж өндөрлөсөн билээ.

Энэ удаагийн наадам сонин содон үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө. Тухайлбал, шилдэг киноны шагналыг Queen хамтлагийн гоцлол дуучин агсан Фрэдди Меркуригийн намтраар бүтээсэн “Bohemian Rhapsody” хүртсэн бол поп од Лэди Гага энэ наадмаас “Shallow” бүтээлээрээ киноны шилдэг дууны шагналыг хүртсэн юм. Ингээд “Алтан бөмбөрцөг”-ийн эздийг танилцуулъя:

Шилдэг драм кино: “Bohemian Rhapsody”

Шилдэг инээдмийн болон хөгжимт кино: “Ногоон ном”

Шилдэг найруулагч: Альфонсо Куарон – “Рома”

Шилдэг эрэгтэй гол дүр (драм): Рами Малек, “Bohemian Rhapsody”

Шилдэг эрэгтэй гол дүр (инээдмийн кино): Кристиан Бэйл – “Vice”

Шилдэг эрэгтэй туслах дүр: Махершала Али – “Ногоон ном”

Шилдэг эмэгтэй гол дүр (драм): Гленн Клоуз – “Эхнэр”

Шилдэг эмэгтэй гол дүр (инээдмийн киноны): Оливиа Колман, “The Favourite”

Шилдэг эмэгтэй туслах дүр: Регина Кинг, “If Beale Street Could Talk”

Шилдэг зохиол: Ник Валлелонга, Брайан Карри, Питер Фаррелли – “Ногоон ном”

Шилдэг анимэйшн кино: “Spider-Man: Into the Spider-Verse”

Шилдэг дуу: “Shallow” – “Одод төрсөн нь”

Гадаад хэл дээрх шилдэг кино: “Рома”, Мексик

Телевизийн шилдэг сериал (драм): “Америкчууд”

Телевизийн шилдэг сериал (инээдмийн болон хөгжимт кино): “The Kominsky Method”

Олон ангит киноны шилдэг жүжигчин (драм): Ричард Мэдден, “Бие хамгаалагч”

Олон ангит киноны шилдэг эмэгтэй жүжигчин (драм): Сандра О, “Killing Eve”

Олон ангит киноны шилдэг жүжигчин (инээдмийн): Майкл Дуглас, “The Kominsky Method”

Олон ангит киноны шилдэг жүжигчин: Рэйчел Броснахэн, “The Marvelous Mrs. Maisel”

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн