Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд энэ сарын 06-ны орой 23:00 цагийн орчимд иргэн Г “Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн 14 дүгээр гудамжны үзүүрт ухаангүй хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байна” гэж мэдэгдсэний дагуу хэргийн газарт Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст иржээ.
Алба хаагчид шуурхай ажиллаж, Төв аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай А гадны нөлөөтэй нас барсныг тогтоож гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 13 дугаар гудамжинд оршин суудаг, “Өгөөж чихэр боов” компанид ажилладаг 28 настай Е гэгч болохыг тогтоож, 24 цагийн дотор дайчлан баривчилсан байна. Буруутай этгээд нь хохирогчийн эд зүйлийг дээрэмдэх зорилгоор хоолойг нь боомилж, амийг нь хохироосон болохыг илрүүлсэн байна.