2019-01-07 17:221min02

УИХ-ын даргын гомдлын дагуу Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг хариуцагчаар татжээ

oyun-erdene

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг бусдын нэр төрд халдан гүтгэсэн гэх асуудлаар шүүхэд ханджээ. Уг гомдлын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхээс Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг хариуцагчаар татсан байна.

Үндэслэл нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийх үедээ хэлсэн үгтэй нь холбоотой юм байна.

Гэхдээ нэхэмжлэгч тал болох УИХ-ын дарга М.Энхболд хариуцагчаас мөнгө нэхэмжлээгүй, харин үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээллийг тараасан хэлбэрээр няцаахыг хариуцагчид даалгахыг хүсч байгаа юм байна.