2019-01-07 17:071min00

Сэрэмжлүүлэг:Галзуу чоно хүн ноцжээ

chono

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаас галзуу өвчний эрсдэлд өртсөн нэг тохиолдол бүртгэгджээ. Өвчтөн Ц 31 настай, эрэгтэй, малчин аж. Тэрбээр өнгөрсөн сарын 26-27-нд шилжих шөнө галзуугийн сэжигтэй чононд уруулж ноцуулсан байна.

Өвчтөнийн биеийн байдал дунд зэрэг баруун гарын шуу орчимд урагдаж шархдсан байна. Тиймээс нэгдүгээр сарын 02-нд Хайрхандулаан сумын Эрүүл мэндийн төвд шархны анхны цэгцлэлт хийлгэж, галзуугийн эсрэг вакцины I-р тунг хийлгэжээ.